2. Уран цэцэн цэлмэг үгтэй амыг нь таглахын тулд хүйтэн чулуун соруултай "гаанс" хэмээх зүйлийг аманд нь хийж хорт утаа соруулан мансууруулж номхотгосон. "Гаанс"-ны тамхи хийдэг хэсэг нь жижигхэн тул хэд сороод л дуусдаг тул байн байн "цэнэглэх" шаардлагатай тул тэрэндээ сатаараад олон үг ярихаа болж хүйтэн чулуугаар утаа сорон мансуурч суудаг болсон нь тэр.
3. Илд барьдаг байсан халуун гарт нь хүйтэн чулуун "хөөрөг" хэмээх зүйлийг атгуулан номхотгосон. "Хөөрөг" хэмээх хүйтэн чулууг гартаа атгасанаар халуун илчээ алдаж, өвөртөө хийсэнээр бөөрөө жиндүүлж, хүүхэн сонирхсон эр хамрын тамхи татах үед сэрэл буурч, секс хийх хүсэл дарагддаг байсанаар Монголчуудын хүн амыг өсгөхгүй барьж байсан хорт бодлого нь тэр.
Монголчууд хэзээч энэ "отго жинс", "гаанс", "хөөрөг" гэгч хүйтэн чулуунуудыг манжийн дарлалд ортолоо огт хэрэглэж яваагүй мэддэг ч үгүй байсан. Энэ хүйтэн чулуунуудын уршигаар Монгол эрсийн цөс дарагдаж, дайчин зан чанараа алдаж дээрээс нь буддын шашинг тархинд нь гүн шингээснээр таван хүүтэй айлаас таван баатар эр гарч ирдэг байсан бол таван лам гарч ирдэг болсоноор уруудан доройтож хүний гарт орсон гашуун түүхтэй билээ.
Эх сурвалж www.bolod.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих