Төрийн ордон руу нэвтрэхийг завдаж, галт зэвсэг хэрэглэсэн учраас хорих ялаар шийтгэгдэж, Өршөөлийн хуулиар суллагдаад удаагүй байгаа Ц.Мөнхбаяр тэргүүтэй байгаль орчны төлөө төрийн бус байгууллагын төлөөллүүд төрийн ордон руу зөвшөөрөлгүй нэвтрэхийг завджээ.
Тодруулбал, "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-ынхан эсэргүүцэл илэрхийлж Уул уурхайн сайд Р.Жигжидийг огцрохыг шаардаж буй юм. Тэд Онон голын сав газарт, Ойн сан бүхий газарт хууль бусаар олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах шаардлага тавьж, суулт зарлаад удаж байна. Суулт эхэлсэн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт дээрх хоёр асуудлаар шаардлага хүргүүлж, өчигдрийн 15.00 цагийн дотор хариу өгөхийг шаарджээ. Шаардлагад Ерөнхий сайдтай биечлэн уулзах хүсэлт тавьсан байна. Гэвч тэдний шаардлагын хариуг өгөөгүй гэх шалтгаанаар өчигдөр орой тэд Төрийн ордон руу зөвшөөрөлгүй нэвтрэхийг оролдсон бөгөөд Төрийн тусгай хамгаалалтынхан тэдний үйлдлийг зогсоожээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих