Монгол Улсын Үндэсний Статистикийн хорооноос өнөөдөр "Мал тооллогын 2015 оны урьдчилсан дүн"-гийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ оны жилийн эцсийн байдлаар Монгол улсын малын тоо 55957.6 мянган толгой болж, өмнөх оныхоос 3975.0 мянган толгой буюу 7.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Судалгаанаас үзэхэд Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын малын тоо толгой 3.5-36.2 мянгаар буурч, бусад аймагт 18.3-399.5 мянган толгойгоор өссөн байна" хэмээн Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан хэлсэн юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих