Манай монголчууд шинэ жилийг 30 аад оны үеэс тэмдэглэж иржээ.
Д.Нацагдорж зэрэг хэсэг хүмүүс шинэ жил тэмдэглээд бараг шоронд орж
байсан түүхтэй.
Харин сүүлийн үед энэ шинэ жилийн баяр үнэхээр ... хүнд.... юу дараа гэдэг шиг болж байгааг хэлэх юун.
Хамтлагуудын үнэ таваас арван сая, хоёр дуу дуулахад 2,5 сая
төгрөг гэх мэтээр шинэ жил тэмдэглэхэд хамгийн наад захын тооцоогоор
Цагаан сар тэмдэглэн өнгөрүүлэхэд гардаг 75 сая орчим доллар буюу 150
тэрбум төгрөгнөөс арай наахнуур зардал гарч байна. Энэ шил жилийг арай
даруухан, он солигдож байгаа утгаар нь
Ёслон өнгөрүүлбэл, шинэ жилээ угтаад хэдэн арван шинэ цэцэрлэг
ашиглалтанд оруулаад түлхүүрийг нь гардуулж хүүхдуудээ хүлээн аваад,
гэртээ хоригдож, түгжээстэй байгаа 50000 хүүхдийн нэг хэсэг эцэг, эхийн
хамт яасан их баярлах бол. Баярласан хүүхдийн царай ямар байдаг билээ
дээ???
Ийм байдлаар ганцхан сарын дараа цагаан сараа, Монголынхоо
уламжлалт шинэ оныхоо баярыг тэмдэглэхээр бэлэг сэлт, ууц, өвчүү бэлдэж
байгаа энэ үед арай даруухан, адууныхаа хирээр исгэрвэл ямар вэ???
Ер нь бид энэ шинэ ба хуучин Европынхан шиг Мэрри Христмас гэдгийг
нэг их ойлгодог, ойшоодог ч билүү?, Ёстой галуу дууриаж ... юу ... хөлөө
хөлдөөнө гэгч хэрэг байна уу?
Ер нь манай Монголчуудад баярын тоо цөөдөөгүй, харин ч тусгаар
тогтнолоо тунхагласан 11-р сарын 26 ны баярыг өөрчлөн устгасан нь
Лав л хөгжин дэвшихээр зорьж байгаа,уламжлал, түүхээ дээдлэх ёстой бидэнд нэг их сайн үлгэр биш дэг ээ.
Ингээд та бүхэнд зүгээр л Шинэ оныхоо мэндийг электрон шуудангаар хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ахмад инженер, МОНЭЛтех ХХКийн захирал. Ш.Ялалт
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13467
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих