Жил бүрийн эцэст мал тэжээвэр амьтадын тооллого явагддаг.2014 оны мал тооллогоор Дорнод аймаг 1393447 толгой мал тоолуулж байсан бол 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор 1554862 толгой мал тоолуулж 161415 толгойгоор өсгөсөн байна.Мал сүргийг 5-н төрөл дээр нь өсгөсөн дүн мэдээ гарчээ.Үүнд тэмээ 4908 толгой тоологдсон нь урьд оныхоос 273 толгойгоор, адуу 196330 толгой тоологдсон нь урьд оныхоос 19823 толгойгоор, үхэр 163554 толгой тоологдсон нь 21051 толгойгоор, хонь 745125 тоологдсон нь 71778 толгойгоор, ямаа 444945 толгой тоологдсон нь 48490 толгойгоор тус тус өсгөсөн байна.Мал сүргээ хамгийн их өсгөсөн сумдад Баянтүмэн сум 17453 толгойгоор, Сэргэлэн сум 17553 толгойгоор, Хэрлэн сум 16967 толгойгоор өсгөснөөр тэргүүлж байгаа бол хамгийн бага нь Баян-Уул, Цагаан-овоо сумд 6978-7090 толгойгоор өсгөсөн гэсэн дүн мэдээ урьдчилсан байдлаар гарсан байна.Аймгийн зүгээс Тэмээ дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр өсөх биш бууралттай гарч байсан тэмээний тоо толгой нэмэгдэж байгаа нь энэ дүн мэдээнээс харагдаж байна.Ямартаа ч мал сүрэг таван төрөл дээрээ өссөн байна.
Эх сурвалж: Дорнод аймгийн Статистикийн хэлтэс
dornodmedee.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих