Итали Монгол хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд ихээхэн эерэг хандлагатай байгааг гадаад яамны сайд нь хэлсэн байна. Монгол улсад Итали улс элчин сайдын яамаа байгуулснаар, худалдааны харилцаанд чухал ач холбогдолтой аж. Мөн соёлын харилцааг улам сайжруулах хоёр талын чин хүсэл сонирхлыг дэмжиж, бүсийн болоод Европын Холбоо-Азийн харилцаанд Монголын үүрэг ролийг өсгөн нэмэгдүүлэх ач холбогдолтой байна. Италийн гадаад хэргийн сайд дээрх чухал ач холбогдлыг дурдаад Монголд элчин сайдын яам байгуулах санал гаргажээ. Улмаар өчигдөр Италийн сайд нарын зөвлөл хуралдаж, манай улсын нийслэл Улаанбаатар хотод ЭСЯ нээхээр зөвшилцлөө.
Итали улс бол Монголын эдийн засгийн гол түншүүдийн нэг. Итали-Монголын худалдааны танхим 2002 онд байгуулагдсан.
Э.Лхагва
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13488
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих