Бичил биетүүд бус харин амьтны болон ургамлын гаралтай муудсан бүтээгдэхүүнийг хэрэглэсний улмаас хоолны хордлого үүсдэг.Мөн хортой химийн бодис агуулдсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэснээ сүүсч болно.
Шинж тэмдэг:
Хоолны хордлогын шинж тэмдэгүүд нь хоолны хордлогот халдварын үед илэрдэг шинж тэмдэгтэй төстэй.Үүнд:
- дотор муухайрах, бөөлжих
- гэдэс өвдөх
- гүйлгэх /хоногт 10-15 удаахүртэл/
- халуурах /37,5-39/
- тахикарди буюу зүрхний цохилтын тоо нэмэгдэх
- артерийн даралт буурах
- ухаан алдах
- шөрмөс татах
Урьдчилан сэргийлэх аргууд
- хальс нь ногоорсон төмсийн хүнсэнд хэрэглэхгүй байх. Соёолсон төмсийг сайтар цэвэрлэж байх хэрэгтэй.
- Тоор /персик/, чавга /слив/, гүйлс /абрикос/ зэрэг жимсний ясны чөмгий гидэхгүй байх .Учир нь эдгээр жимсний чөмөг нь ходоодонд орж задрахад синилийн хүчил гэсэн маш хортой бодис ялгардаг.
- Хүчиллэг хоол, хүнсний бүтээгдэхүүнийг гар аргаархийсэн шавар сав, эсвэл цайрдсан, паалан нь гэмтсэн сав, зэс саванд хадгалахгүй байх.Гэмтсэн, шошгогүй консерв худалдаж авахгүй байх.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13499
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих