Зарим аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын ажиллах хүч, мэргэжилтний Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зохих журмын дагуу сунгахыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд зөвшөөрлөө. Тогтоолын дагуу ажиллах хүч, мэргэжилтнээр төлөвлөгөөт ажлыг гүйцэтгүүлэн, 2016 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөрийн яаманд мэдэгдэхийг холбогдох сайд нар үүрэгт болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Товч мэдээ
- "Төрийн өмчит аж ахуйн нэгжийн авлагыг барагдуулах тухай” Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 515 дугаар тогтоолын 1 дэх заалтад заасны дагуу шилжүүлэх Засгийн газрын үнэт цаасны дүнд багтаан Хөгжлийн банкны ирээдүйд төлөх татварт суутган тооцох арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө.
-Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн О.Ганбатыг Гаалийн ерөнхий газрын даргын, Д.Ариунсанг Татварын ерөнхий газрын даргын, Р.Эрдэнэбүрэнг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын, И.Нарантуяаг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын, Т.Аюурсайханыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын, А.Ариунболдыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүний үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө.
Д.Болдыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар, Д.Мөнхтөрийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар тус тус томиллоо.
- Танхимын зарчмаар ажиллах журмыг зөрчсөн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нарт Төрийн албаны тухай хуулийг үндэслэн цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдууллаа.
- Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тодорхой салбарын бодлого, үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлаар тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, яамдаар уламжлан төрийн хууль тогтоох, гүйцэтгэх дээд шатны байгууллага, албан тушаалтанд хандаж байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлуудад үүрэг болголоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих