ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын өмнөд нутгийн хэд хэдэн муж улсад их хэмжээний бороо орж, үер буун, хар салхи болсны улмаас наад зах нь 22 хүн амиа алдсан байна.
Миссисипи муж улсын Бентон хотод болсон хар салхины үеэр сураггүй болсон хүмүүсийн цогцосыг олсон бөгөөд ингэснээр тус муж улсад амиа алдсан хүмүүсийн тоо 10 болжээ.
Харин Теннесси муж улсад зургаа, Арканзас болон Алабама муж улсад тус бүр нэг хүн амиа алдсан байна. Мөн цаг агаарын нөхцөл хүнд байгаагийн улмаас Техас муж улсын Гарланд хотод автомашины осол гарч, дөрвөн хүн амиа алджээ.
Техас болон Оклахома муж улсад цасан шуурга тавьж болзошгүй байгаа учир сэрэмжтэй байхыг албаны хүмүүс анхааруулав.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих