Хэт даврагч Лалын улс бүлэглэл өнгөрсөн оны зургадугаар сард Иракийн Рамади хотыг хяналтдаа авсан билээ. Улмаар Иракийн цэргийн арми хотыг чөлөөлөхөөр хэд хэдэн удаа давшсан ч, бүтэлгүйтлээр төгсч байсан юм. Харин олон улсын цэргийн эвслийг тэргүүлж буй АНУ Иракийн армид дэмжлэг үзүүлж эхэлснээр өнгөрсөн долоо хоногоос эхлэн Рамади хот руу давшиж эхэлсэн.
Тэгвэл армийнхан тус хотын ихэнх хэсгийг хэт даврагчдаас чөлөөлж, өнөөдөр өглөө 08.00 цагт хотын Засаг захиргааны байрыг чөлөөлсөн тухай "Би Би Си” агентлаг мэдээлсэн байна. Рамади хотноо байршиж армийнхантай тулалдаж буй хэт даврагчдын тоо 600 гаруй бол тус хотыг чөлөөлөхөөр тэмцэж буй армийнхны тоо 3000-д хүрчээ. Мөн АНУ-ын 70 гаруй цэргийн зөвлөх армийнханд зөвлөгөө өгч байгаа аж.
"Хэт даврагчдын тоо хэдий цөөн байгаа ч зэр зэвсгийн хувьд армийнхнаас илүү байна” хэмээн Пентагон дурьджээ. Ямартай ч, энэ сардаа багтаан Рамади хотыг бүрэн чөлөөлөхөөр болсон байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13526
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих