

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13550
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Эдийн засгийн байдалтай холбоотойгоор энэ оны эхээр Засгийн газрын тогтоол гарч "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д өөрчлөлт оруулсан. Өөрчлөлтөд сурлагын голч дүнг өсгөж, оюутны үндэсний тэтгэлгийг олгохоор болсон юм. Тодруулбал, бакалаврын ангид сурч буй оюутны голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-аас доошгүй, магистрын ангид шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй, докторт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.0-оос доошгүй байсныг 3.5-аас доошгүй байж үндэсний тэтгэлэгт хамруулахаар болгосон. Харин урамшууллын тэтгэлгийг 50 хувийн урамшууллын тэтгэлэг авах оюутны голч дүн 3.4 болон түүнээс дээш байсныг 3.6 болон түүнээс дээш, 75 хувийн урамшууллын тэтгэлэг авах өдрийн ангийн магистрант, докторантын оюутны голч дүн 3.6-аас дээш байсныг 3.8-аас дээш болгон тус тус өсгөсөн юм.
М.Энхцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Ирэх дөрвөн жилд улсыг удирдах улс төрчдийн томилгоо зөв үү буруу юу?
© 2014-2021 Дорнод нутгийн мэдээ, Вэб сайтыг "ВИП НЬЮС" ПИ АР групп Хөгжүүлэгч: Aureola
Сэтгэгдэл бичих