CNN агентлаг ирж буй 2016 онд аялах шилдэг 16 улсыг санал болгож байна. Энэхүү жагсаалтад Монголоос гадна аялал жуулчлал, түүх соёлоороо дэлхийн өнцөг булан бүрт байгаа жуулчдын сонирхлыг аль хэдийн татаад байгаа Энэтхэг, Гондурас, Уганда, Мадагаскар зэрэг улс орнууд багтжээ. Ингээд тус жагсаалтыг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛС
ОХУ, БНХАУ-уудын дунд оршдог Монгол Улсыг Их эзэн Чингис хаан үүсгэн байгуулсан. Дэлхийн хамгийн сийрэг хүн амтай энэ улс ид шидийн мэт алтан элстэй говь нутагтай.
Үүнээс гадна нуур, элсэн манхан, хавцал, тал нутаг зэрэг байгалийн үзэсгэлэнт тогтоцууд нэгэн зэрэг байдаг. Жилийн дөрвөн улиралд малаа даган нүүдэллэн амьдардаг жирийн нэгэн нүүдэлчин айлын аж ахуйтай танилцах боломжтой гэжээ.
Монголын Засгийн газар 2020 он гэхэд орон нутгийн бүх аймгуудыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбохоор зорьж байгааг онцолсон байна.
Хэзээ аялахад тохиромжтой вэ: 5-9 дүгээр сард аялах, эрийн гурван наадам үзэхийг санал болгожээ.
ПАПУА ШИНЭ ГВИНЕЙ
Номхон далайн өмнөд хэсэгт байрлах бүлэг арлууд болох Папуа Шинэ Гвиней. Хэний ч гар хүрээгүй онгон байгаль, омог омгийн амьдралын хэв маягийг та зөвхөн энэхүү арлаас л харах боломжтой.
Зарим газруудад очихын тулд жуулчид хөлөг онгоц, эсвэл шумбагч онгоцоор очих шаардлагатай болох нь таны аялалд адал явдал нэмж өгөх юм.
Аялахад тохиромжтой сар: Таваас аравдугаар сар.
АРКТИК: ИСЛАНД, ГРЕНЛАНД, НОРВЕГИ
Исланд, Гренланд болон Норвеги улсууд хойд туяанаас авахуулаад төрөл бүрийн зүйлийг танд санал болгох юм. Галт уулсын эх орон гэгддэг Исланд орон бол дэлхийн хамгийн цэвэр агаартай, амьдрахад хамгийн тааламжтай орнуудын нэг. Харин Норвегийн тухайд байгаль, хүрээлэн буй орчны хамгийн тааламжтай зохицол энд бий.
Аялахад тохиромжтой сар: 5-9 дүгээр сар.
МАДАГАСКАР
Африкийн зүүн эргээс Мозамбикийн хоолойгоор тусгаарлагддаг Энэтхэгийн далай дахь дэлхийн дөрөвдүгээр том арал бол Мадагаскар. Арлыг бүхэлд нь хамарсан Антананариву нийслэлтэй Мадагаскар улс оршин тогтнодог. Арлын хамгийн өндөр цэг нь хойд хагаст байх Царатанана уулын хөвчийн Марумукутру (2876 м) унтарсан галт уул мөн. Арлын голоор Анжафи нэрт тэгш уулархаг газар тогтдог. Үүнд, алт, зэс, төмрөөр баян таван угсраа уулс байрладаг.
Хэдийгээр Африк тивтэй ойр боловч Мадагаскар арал ургамал, амьтдаараа хосгүй болоод сонирхолтой. Энд дэлхийн ургамал, амьтны зүйлсээс 5 хувь нь олддог бөгөөд эдгээрийн 80 хувь нь зөвхөн Мадагаскарт л байдаг. Иймээс Мадагаскарыг заримдаа "бяцхан тив” гэх нь ч бий.
Аялахад тохиромжтой сар: 4-11 дүгээр сар.
ИРАН
ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн 19 нь Иран улсад байдаг. Эртний баялаг түүхтэй энэ улсад үзэж харах юм мундахгүй юм. Ираны эрх баригчид сүүлийн жилүүдэд дипломат харилцаагаа илүү нээлттэй болгосон бөгөөд 2025 он гэхэд тус улсад ирэх жуулчдын тоог 20 саяд хүргэх зорилт тавиад байна.
Ираны аялал жуулчлал бусад улс орнуудтай харьцуулахад харьцангүй хямд байдаг учир энэ жил жуулчдын анхаарлыг татаж байна.
Аялахад тохиромжтой сар: 3-5, 9-11 дүгээр сар.
ТАЙВАНЬ
"Азийн дөрвөн бар”-ын нэг нь Тайвань. Хятадын өнө эртний түүх дурсгалын 650 мянга гаруй үзмэртэй Хааны ордны музейгээрээ Тайвань арал алдартай. Дэлхийд өндрөөрөө хоёрт орох 101 давхар барилга дээрээс дэлхийг ажиж, сонирхоод 91 давхарт нь гарч хотыг бүхэлд нь хараарай.
Тайвань арал нь байгалийн тогтцынхоо хувьд өндөр хад цохио, хязгааргүй үргэлжлэх мэт сүндэр уулсаас бүрдсэн юм. 1220 метрийн урт бүхий гантиг чулуун Агуйт Тай Лу Гэ цэцэрлэг, хойд хэсгээрээ нар мэт дугуй, урд хэсгээрээ сар мэт хэлбэртэй "Нар сар” нуур, Алишан дахь Аварга моддын цогцолбор зэрэг нь таны аяллын маршрутад нийцнэ.
Аялахад тохиромжтой сар: Гэрэлт зул хөөргөх наадмын үеэр 2-4, 9-11 дүгээр сар.
ЭНЭТХЭГ
Энэтхэгийн Үндэсний цогцолборт газраар аялан зэрлэг амьтдыг ойроос харах боломжтой юм. Энэтхэгийн визийг цахимаар авах боломжтой болсон бөгөөд аялал жуулчлалын хувьд ч харьцангүй хямд.
Аялахад тохиромжтой сар: Аравдугаар сар.
УГАНДА
Зүүн Африкт орших Африк тивийн хамгийн алдартай аялал жуулчлалын улс бол Уганда.
Үзэмж төгөлдөр Уганда улс Африк тивийн диваажин. Манан нөмрөгт шигүү ой хөвч, цасан малгайт сүрлэг уулс, шилэн тунгалаг нуурын мандал, таруу байрласан ойт хээр энд бий.
Гайхам сүрлэг уулын горилла сармагчин Уганда улсыг юуны түрүүнд төлөөлдөг билээ. Тэгвэл үүнээс гадна онгон зэрлэг сафари, галт уулын явган аялал, цагаан хөөсөрхөг нуурын завины зугаалга, алжаал тайлам далайн эрэг зэрэг хараа булаам байгалийн цогцолбор энд бас бий.
ГҮРЖ
Дундад зууны үеийн уран барилга, онгон байгаль. Энэ бол Гүрж улс. Мцхетийн сүм (I зуун), Сионий цогчин дуган (V зуун), Тбилис дэх Давидын сүм (VI зуун), Сухуми дахь Диоскурын усан доорх балгас, Гори дахь И.В.Сталины гэр музей, Пицунде дахь эртний нарсан төглийн үлдэц зэрэг сонирхолтой анхаарал татахуйц газрууд олон байдаг.
Гадаадын жуулчид Гүржийн тааламжтай уур амьсгал, үзэсгэлэнтэй байгаль, далайн хаялга, үндэсний хоол зэрэгт дуртай.
Аялахад тохиромжтой сар: 2-11 дүгээр сар.
АНУ: NORTH CASCADES БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР
АНУ-ын Вашингтон мужийн North Cascades байгалийн цогцолборт газар зөвхөн өнгөрсөн 2014 онд гэхэд л 24 мянган жуулчин хүлээн авсан байна. Харин ирэх 2016 онд уг байгалийн цогцолборт газрын 100 жилийн ой тохиох бөгөөд өмнөхөөсөө илүү их жуулчид очих нь дамжиггүй.
Энд та тайван амгалан байдлыг мэдрэх боломжтой.
ПАЛАУ
Палау арал далайн амьтны биологийн төрлөөрөө хамгийн баялаг газар. Түүнчлэн тус аралд далайн мөгөөрс хамгийн их. Далайн мөгөөрс нэвт харагддаг тунгалаг биетэй ч цагаан, цэнхэр, ягаан бүр бор өнгөтэй байх нь бий. Далайн мөгөөрс нь тархи, зүрхгүй амьд амьтан бөгөөд өөрөөсөө эрчим хүч гаргаж, түүгээрээ бусад амьд амьтдыг түлж, шархдуулдаг.
Гэхдээ сана зоволтгүй Палау арлын далайн мөгөөрс хүний биед хоргүй юм.
Аялахад тохиромжтой сар: 10-5 дугаар сар.
ГОНДУРАС
Гондурас Төв Америкт оршдог. Газар нутгийн ихэнх хэсэг нь өндөрлөг, халуун, чийглэг уур амьсгалтай. Газар нутгийн 45 хувийг халуун орны карибын нарс, эбен зэрэг үнэт мод бүхий ой эзэлнэ. Түүнчлэн цагаан элсэн наран шарлагын газрыг Гондурасаас олох боломжтой.
Аялахад тохиромжтой сар: 10-6 дугаар сар.
ГАБОН
Габон нь баруун төв Африкт оршдог. 1960 онд Франц улсаас тусгаар тогтносон бөгөөд үүнээс хойш ногоон аялалаар дэлхийд тэргүүлнэ гэсэн зорилго тавиад байгаа юм. Хүн ам цөөн, байгалийн баялаг ихтэй.
Түүнчлэн 2017 онд Африкийн цомын тэмцээнийг зохион байгуулахаар болсон нь жуулчдыг татах бас нэгэн арга болсон юм.
Аялахад тохиромжтой сар: 10-5 дугаар сар.
РУМЫН
Байгалийн өвөрмөц тогтоц дунд байрлах эртний цайзуудаар зугаалах боломжтой. Румыны Пеле цайз. Европын хамгийн сэтгэл татам газруудын нэг. I Карл хаан өөрийнхөө зуны ордон маягаар анх бариулж байсан түүхтэй. Тус цайзын доторх засал нь хааны ордныг санагдуулна.
ӨМНӨД ЖОРЖИА АРАЛ
Аргентин улсын Ушуайя хэмээн аялал жуулчлалын хотоос зүүн 1300 милийн зайд, Атлантын далайн өмнөд хэсэгт байрлах Өмнөд Жоржиа арал зэрлэг ан амьтдаараа маш баялаг газар.
Мянга мянган оцон шувууны цуглааны энэхүү арлаас та харах боломжтой.
Аялахад тохиромжтой сар: 10-5 дугаар сар.
PATAGONIA CORRIDOR
Их Британийн газар нутгаас 1.5 дахин том Patagonia-ийн тогтоц Чили, Аргентины хилийн дагуу байрладаг.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих