Цагаан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулийн гадаад хэлний сургалтад ашиглахаар "Хэлний сургалтын Лингафоны танхим”-ыг шинээр байгуулсан байна. Багш, ажилтан, хүүхэд бүрийн бие даан тасралтгүй сурч хөгжих боломжийг хангах, суралцагчдад гадаад хэлний чанартай боловсрол эзэмшүүлэх энэхүү танхимыг аймгийн засаг даргын дэмжлэгээр Аймгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр байгуулан сургалтын үйл ажиллагаа явуулахад бэлэн болгожээ. Энэ танхимд 15 сурагч, нэг багшийн хамт тусгай програмын дагуу гадаад үг, хэллэг сонсох, бусаддаа саад болохгүйгээр багштайгаа болон бусад сурагчидтай харилцан ярилцах гээд давуу тал их аж. Тус сургууль нь лингафоны танхимтай анхны сургууль болжээ.
dornod.net
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13576
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих