Өнгөрсөн зуны наймдугаар сард миний бие төрсөн нутагтаа очив. Аймгийн төвөөс 100 гаруй километрийн зайд орших нуур, ус нь тэгширсэн сайхан нутагт багадаа очдог байснаа бодон гэгэлзэж явлаа. Хэдэн жилийн өмнө "Улаан нуур” ширгэж байна, хүмүүс тэмцэл хийж байна” гэж сонсогддог байсан ч сэтгэл өвдөж, өр эмтэрмээр болсон гэж бодолгүй явлаа. Арав гаруй жилийн өмнө энд олон айл нутаглаж, мал ахуйгаа эндээс ундаалж амьдралаа залгуулдаг байсан юм. Гэтэл энд одоо амьд амьтан битгий хэл ургамал ногоо ч харагдахгүй улаан шал л нүдэнд тусна.
Улаан нуур яагаад ширгэв?
Монгол орны цэнгэг уст томоохон голуудын нэг байсан уг нуурын талбайн хэмжээ 175 км.кв, урт нь 28 км, өргөн нь 16 км талбайг эзлэх том нуур юм. Дэлхийн цэвэр усны томоохон хагалбар цэг Хангайн нуруунаа эх аван урсдаг Онги гол 437 км газрыг туулан уг нуурт цутгадаг байлаа. Учир нь алтны компианууд "Онги” голын үндсэн голдрилд олборлолт хийж хөрсний усыг нь их хэмжээгээр боож голдрилыг нь эвснээр энэ гол одоо 100 гаруйхан км урсаад тасардаг болжээ.
Өнгөрсөн 2002 онд "Онги голын хөдөлгөөн" Байгаль орчны яамд шаардлага тавин Онги голын ай сав устаж буй шалтгааныг судлуулах ажлыг эхлүүлжээ. Судалгааны үр дүнд "Уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэн Онги голын урсгалыг өөрчилж уул уурхайн ажиллагаа дууссанаас хойш сэргээгдэх ажиллагаа явагдаагүйн улмаас голын урсацын тэнцвэр алдагдсан” хэмээх дүгнэлтэд хүрчээ. Онги голын ай савд алт олборлох 37 компанид лиценз олгосон бөгөөд үүнээс 25 нь үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Тус судалгаагаар найман аймгийн 28 гол ширгэх аюулд хүрснийг онцолжээ. Энэ нь хэдийнэ 10-аад жилийн өмнө болсон үйл явдал хэдий ч дахин арван жил өнгөрөхөд уул уурхайн олборлолт, хүмүүсийн ашгийн золиос болж өөр нуур, голууд маань ширгэх ёсгүй. Хэдийгээр "Онги голынхон” хөдөлгөөн Улаан нуураа авч үлдэхийн төлөө тэмцэж байсан ч төр засгийн хувьд зөвхөн мөнгө л чухал байснаар ийм байдалд хүрсэн. Уул уурхайн олборлолтын дараагийн золиос юу байх бол?
tugeene.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих