Монголд цөөн байх үүрэн холбооны компаниудын нэг "Мобиком” корпораци нь wi-fi цацруулагчтай модемоо урьдчилгаа төлбөргүйгээр хэрэглэгчиддээ олгож байна” хэрэглэгчдийнхээ дугааруудруу мессеж илгээж байсан. Гэтэл тэрхүү wi-fi цацруулагчтай модем нь хэдий урьдчилгаа төлбөргүй гэж байгаа ч дата эрх нь хэрэглэгчдийг "туйлдуулж”, сарын төлбөр нь хэтэрхий өндөр гарч байгаа талаар иргэд олон нийтийн сүлжээ фэйсбүүк хуудсаараа дамжуулан шүүмжилж байсан.
Тэгвэл манай сайтад энэ үйлчилгээтэй холбоотой нэгэн иргэний гомдол ирсэн юм. Гомдол, мэдээллийг "Мобиком”-ын салбарын Дархан-Уул дахь салбараар үйлчлүүлэгч иргэн ирүүлсэн юм.
Тэрээр захидалдаа,
"Мобикомын шинээр гарган борлуулж байгаа wi-fi цацруулагчтай модем урьдчилгаа төлбөргүй гэж иргэдэд сурталчилж байгаа ч өндөр үнээр дата эрхээ зарж байна. Би дөрөвдүгээр сарын нэгэнд энэ модемийг авсан. Гэтэл долоо ч хонолгүй дата эр нь дууссан. Кино үзэх нь байтугай бичлэг ч үзээгүй. Фэйсбүүк хуудсаараа орж, майл хаягаа шалгах төдийд л дата эрх нь дуусчихлаа. Ингээд орон нутгийнхаа "Мобиком”-ын Төв салбарт хандахад үйлчилгээний ажилтан нь "12 мянган төгрөгөөр дахин дата эрх ав” гэсэн. Энэ нь 1 gb дата эрх юм. Гэтэл дахиад л энэ эрх маань гурав хоногийн дараа дуусчихлаа. Энэ арай дэндэж байна. Энэ янзаараа бол сард суурь хураамжтайгаа 96 мянган төгрөгний төлбөр гарах юм шиг байна.” хэмээн учирлажээ.
Мөн тэрээр "модемиоо буцааж өгөхөөр Дархан-Уул аймгийн Төв "Мобиком”-д очсон чинь ажилтан нь "нэгэнт худалдаж авсан болохоор буцааж болохгүй. Тэглээ ч та гэрээ хийсэн шүү дээ хэмээн багагүй маргаан үүсгэсэн. Мобиком хэрэглэгчдээ шулж, гарах гарцгүй байдалд оруулж байна” хэмээн захидлаа дуусгасан байна.
Ингээд нэрээ гаргахыг хүсээгүй энэхүү захидлыг илгээсэн иргэнтэй холбогдож дараах зүйлсийг тодрууллаа.
-Та wifi модемоо урьдчилгаа төлбөргүй авсан гэхээр үнэгүй авсан гэсэн үг үү?
-Тиймээ, гол нь модем урьдчилгаа төлбөргүй гэхээр нь л авсан юм. Модемоо авахдаа үнэ төлөөгүй. Урьдчилгаа төлбөргүй дараа төлбөрт юм. Төлбөрийг нь дараа сарын эхэнд төлөх ёстой.
Гэтэл урьдчилгаа төлбөргүй гэчихээд дата эрх нь маш хурдан дуусдаг. Нэг үгээр дата эрхийг нь сараар тооцохоор их өндөр үнэтэй гарч байгаа юм.
-Та модемоо буцааж өгөхийг хүсч байгаа юм байна. Гэрээндээ юу гэж заасан юм бэ?
-Авсан модем маань дараа төлбөрт . Иймээс гэрээндээ 18 сарын гэрээ байгуулж, суурь хураамжид нь 22000 төгрөгт төлсөн.
-Танд "Мобиком”-той байгуулсан гэрээ нь байна уу. Энэ талаараа "Мобиком”-д хэлсэн үү?
-Авахдаа гэрээ байгуулсан. Гэхдээ надад гэрээний хувь өгөөгүй. Модемоо буцаамаар байна. Буцаах гэтэл "Та манай үйлчилгээг авахаар 18 сарын гэрээ байгуулсан. Тийм болохоор буцааж болохгүй гэсэн. Хамгийн гол нь би юу хэлэх гээд байна вэ гэхээр, "Мобиком” wifi цацаруулагчтай модемоо урьдчилдгаа төлбөргүй гэчихээд дата эрхээ маш өндөр үнээр хэрэглэгчдэд "шахаж” байна гэдгийг л хэлэх гэсэн юм. Гэтэл гадуур үүнээс хямд үнэтэй модем бас байна шүү дээ. Ийм өндөр үнэтэй модем хэрэглэмээргүй байна.
buzznews

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих