Шинэ зорилт, шинэ бүтээл, шинэ эхлэлийг авчирдаг хоёр оны торгон зааг дээр зогсож буй эрхэм танаа Шинэ оны баярын мэнд дэвшүүлье.
Улиран одож буй 2015 он Дорнодчуудын хувьд амжилт бүтээлээр арвин, тэгш сайхан жил байлаа. Нутгийн зон олон минь айсуй шинэ ондоо эв нэгдлээр жигүүрлэн, өрнүүн амжилт, бүтээлч хөдөлмөрөөр манлайлж, нутгийн хөгжлийг шинэ шатанд гаргана гэдэгт итгэл төгс байна.
Та бүхэн учран золгож буй 2016 ондоо сэтгэлээр баян, итгэлээр дүүрэн, аз жаргал, инээд баяслаар бялхаж байхыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе!
Хүндэтгэсэн:
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Хаянгаагийн Болорчулуун

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих