МАН-ын ах нараа шүүмжилдэг "шинэчлэгч” байснаа ШӨХТГ-ын дарга болоод "амаа үдүүлсэн” Т.Аюурсайхан нь ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Тэгвэл түүний сурталчилгааны материал саяхан тараагджээ. Үүний хамт бас нэгэн "горилогч” хатагтай Сонгинохайрхан дүүрэгт сэтгүүл, аяга тараасан нь "Бишрэлт”-ийн хэмээх Б.Ундармаа юм. Өмнөх сонгуульд Дорнод аймгийг тойглоод бараагүй тэрээр энэ удаад Д.Сумьяабазарын уурыг хүргэн байж тойрог луу нь зүтгэжээ. Аварга гишүүн өөрийнх нь саналаас нэг их "хороогоод” байхааргүй сулхан хүн чирэх санаатай байгаа нь дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар хэмээн намыхан нь шивэр авир хийдэг. Хэрвээ "Бишрэлт” хатагтай нэр дэвшихээр болбол Д.Сумьяабазард намын нэрээр ирж байгаа саналаас нь хороогоод барахгүй бүр өм цөм зулгаах аюултай гэнэ.
NUUTS.mn
NUUTS.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13591
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих