Виз олгохоос татгалзжээ
Дуучин Крис Браун 2009 онд найз охин Рианнаг зодож танхайрсан, хурд хэтрүүлсэн, хар тамхи хэрэглэсэн, согтуу байхдаа хөдөлгөөнд оролцсон хэмээн буруутгагдаж, ял эдэлсэн билээ. Эдгээр асуудал өнөөдрийг хүртэл дуучны карьерт сөргөөр нөлөөлсөөр байна. Учир нь тэрбээр Их Британи, Шинэ Зеланд, Канад, Австри, Австрали улсад "NITE” гэх аялан тоглолтоо хийхээр төлөвлөж байсан ч тус улсын удирдлагууд түүнд виз олгохоос татгалсан юм.
Крис Брауныг өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлнэ хэмээн виз олгохоос татгалзсан гэнэ. Браун энэ жил хилийн дээс алхаж чадаагүйгээс гадна гэнэт нэг өдөр охинтой болсон билээ. Ниа Ами гэх бүсгүй дуучин эрээс хүүхэдтэй болсон хэмээн мэдэгдсэн юм. Хоёр тал олон сарын турш шүүхээр явсны эцэст дуучин залуу 10 сартай Ролити охиноо хүлээн зөвшөөрсөн билээ.
Билл Косбигийн үнэн төрх
Инээдмийн жүжигчин, телевизийн нэрт хөтлөгч Билл Косби энэ оны хамгийн дуулиан тарьсан уран бүтээлч билээ. Энэ оны аравдугаар сард түүний эсрэг олон бүсгүйчүүд нэгдэж, шүүхэд өгсөн юм. Эмэгтэйчүүд өөрсдийгөө хохирогчид хэмээн мэдэгджээ. Жүжигчин эр олон 10 жилийн өмнөөс уулзсан эмэгтэйчүүддээ мансууруулах бодис тарьж, дараа нь хүчирхийлдэг байсан хэмээн хохирогчдын өмгөөлөгч мэдэгдснээр олон улсад дуулиан тарьсан юм.
Өдгөө 78 настай жүжигчин хохирогчидтой уулзаж байснаа хүлээн зөвшөөрсөн ч тэднийг хүчирхийлж байгаагүй гэж мэдэгджээ. Одоогоор энэ хэрэг шүүхийн шатанд явж буй бөгөөд цагдаагийнхан түүний гэрээс хар тамхи болон олон мянган нүцгэн бүсгүйн гэрэл зургийг олоод байна.
Энэхүү дуулианы дараа түүний гэргий Камила эмнэлэгт хүргэгджээ. Хэрвээ жүжигчин эр буруутай нь тогтоогдвол бүх насаараа шоронд хоригдож магадгүй юм. Америкчууд болон үзэгчид Билл Косбиг ариун бурхан хэмээн нэрлэдэг байжээ.
Төгс хатагтай өмдөндөө дусаав
Британийн хамгийн төгс хатагтай гэгддэг Викториа Бекхэм энэ оны есдүгээр сарын 22-нд нөхөр Дэвид Бекхэмийн хамтаар хүлээн авалтад оролцоод гарч ирэхдээ тун эвгүй байдалд орсон юм. Учир нь тэрбээр өмдөндөө бие зассан байжээ. Тэрбээр их согтсон байсан бөгөөд өөрийгөө захирч чадахгүй байсан гэнэ.
"Викториа өмдөндөө дусаажээ” гэх гарчигтай мэдээ хэвлэлээр цацагдсны дараа түүнийг дагагчийн тоо нэг дахин нэмэгдсэн байна. Тэрбээр өөрийгөө бие засаагүй хэмээн мэдэгдсэн ч олон нийт итгэхээс эрс татгалзсан юм.
Том уруул аян
Реалити шоуны од Ким Кардашианы бага дүү Кулия Женнерийн гэнэт томорсон уруул олон улсын анхаарлыг жинхэнэ утгаараа татаж, бүр олныг хамарсан аян хүртэл болж чадсан билээ. 18 настай Кулигийн уруул энэ оны хоёрдугаар сард гэнэт томорсон бөгөөд түүнийг урууландаа силикон шахуулсан хэмээн бичдэг. Гэхдээ энэхүү мэдээллийг тэрбээр үгүйсгэдэг ч уруулынх нь талаар ярихгүй байхыг хүсдэг билээ.
"Кули шиг том уруултай болцгооя” аянд 114 сая хүн нэгдэж, бөглөө таглаа зэргийг сорж, түүн шиг уруултай болсон зургаа өөрийн олон нийтийн сүлжээнд байршуулсан юм.
Тэйлор Свифт хулгайд сэрдэгдсээр
Хамгийн амжилттай яваа 25 доош насны уран бүтээлчдийг тэргүүлээд буй дуучин Тэйлор Свифт энэ онд шүүхийн хаалга татах шахсан юм. Түүнийг дууны үг болон дууны ая хулгайлсан хэмээн буруутгаж, дуучин Брахам гэгч, дуучнаас 40 сая ам.долларыг нэхэмжилсэн билээ. Тэрбээр дуучин бүсгүй өөрийнх нь "Haters Gone Hate” дууны үгнээс хулгайлан "Shake It Off” дуундаа ашигласан хэмээн буруутгасан юм.
Энэхүү дуулианы дараа Тэйлорын "89” цомогт багтсан "How You Get the Girl” дууны ая дуучин Кейшагийн "Your Love is My Drug” дууны аяыг хулгайлсан хэмээн түүний менежер мэдэгдэж, шүүхэд гомдол гаргасан юм. Эдгээр дуулианаас болж "89” цомгийн борлуулалт буурчээ.
"Төмөр хүн”-д өршөөл үзүүлэв
Холливуудын нэрт жүжигчин Роберт Дауни 1996-2000 оны хооронд хар тамхины хэрэгт орооцолдож, ял хүртэл эдэлсэн билээ. Тэрбээр 15 жилийн хугацаанд ганц удаа ч сонгуульд саналаа өгөөгүй юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Калифорни мужийн дарга жүжигчинд өршөөл үзүүлж, хар тамхичин гэх нэрээс нь чөлөөлсөн билээ.
Сүүлийн таван жилийн турш хамгийн их ашиг орлого олсон уран бүтээлчээр тодорсон Дауни твиттер хуудсаараа дамжуулан албаны хүмүүст талархалаа илэрхийлсэн байна.
Аделийн тоглолтууд бүтэлгүйтжээ
Гурван жилийн дараа урлагтаа эргэн ирсэн Адель ганцхан долоо хоногийн дотор хэдэн сая долларын эзэн боллоо. Тэрбээр "Сайн уу” дуу болон "25” цомогтойгоо эргэн ирж, өнөөдрийн байдлаар 78 сая ам.долларын ашиг олоод байна.
Хэдий дуучин бүсгүйн дуу, цомог сонсогчдын дунд эрэлттэй байгаа ч түүний тоглолтын тасалбар тааруухан зарагдаж буй юм. Адель Британийн нийслэл Лондон, АНУ-ын Нью Йорк хотноо тоглолтоо хийсэн ч тоглолтын тасалбар 40 хувьтай л зарагджээ.
Кери дуулж чадсангүй
Дуучин Мэрия Кери энэ оны долоодугаар сард Япон улсад тоглолтоо хийсэн билээ. Тэрбээр хамгийн өндөр нотыг авч чаддаг цөөхөн уран бүтээлчийн нэг юм.
Харамсалтай нь дуучин бүсгүй аялан тоглолтынхоо үеэр хэтэрхий их ачаалалтай ажилласнаас болж "My all” дуугаа дуулж чадаагүй байна. Тэрбээр энэ жил нөхөр Ник Канноноос салж, Австралийн тэрбумтантай болзох болсон билээ.
Попын гүнж фэнүүдээ хуурсаар
Попын гүнж Бритни Спирс Лас Вегас хотноо "You” тоглолтоо хийж буй юм. Тоглолтын тасалбар хэдий эрэлттэй байгаа хэдий ч дуучин бүсгүйд сэтгэл дундуур байгаа хүмүүсийн тоо нэмэгдсээр. Учир нь дуучин бүсгүй тоглолт бүртээ ам барьж буй нь илэрчээ.
Өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулагдсан тоглолтыг нь үзсэн 140 хүн тасалбараа буцаахыг хүссэн юм. Тэд Бритнигийн агентад "Ам барьдаг дуучны тоглолтыг үзэхийг хүсэхгүй байна” хэмээн мэдэгджээ.
Хөхтэй эрэгтэй
Реалити шоуны од Ким Кардашианы эцэг, олимпийн аварга Брюс Женнер энэ оны долоодугаар сард хүйсээ солиулах мэс засалд орж, эмэгтэй болсон билээ. Тэрбээр Брюс Женнер нэрээ өөрчилж Кайтлин Женнер болгосон юм.
Кайтлин хагалгаанд орсон боловч тийм ч үзэсгэлэнтэй болоогүй билээ. Түүнийг америкчууд "Хөхтэй эрэгтэй” гэж нэрлэх болжээ.
Бейонсигийн нууц задрав
Дуучин Бейонси өөрийгөө 1981 онд мэндэлсэн хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл дуучны аав охиноо төрсөн оноо худлаа хэлсэн хэмээн нэгэн радиод ярихдаа хэлсэн юм. Тэрбээр охиноо "1981 он бус 1978 онд мэндэлсэн” гэжээ.
Энэхүү мэдээллийн дараа Бейонси аавыгаа менежерийн ажлаас нь чөлөөлжээ. Ийнхүү олон жилийн турш дуучин бүсгүйн нууцалсан жинхэнэ нууц ганцхан өдрийн дотор задарсан байна.
Хоосон мөрөөдөгч
Реппер Кейни Уэст 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн билээ. Тэрбээр өөрийгөө улстөрч болох хангалттай мэдлэгтэй нэгэн гэсэн ч олон нийт түүнд итгэхгүйгээс гадна зүгээр л түүнийг "Хоосон мөрөөдөгч” гэх болжээ.
Кейнигээс гадна жүжигчин Лэндсей Лохан, Уилл Смит нар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байгаа мэдэгдсэн юм.
Б.Дэлгэрцэцэг

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих