Хуанлийн хуудас нэгээр эргэж хуучин оноо үдэж шинэ оноо угтан буй энэ цаг мөчид эрхэлсэн ажил хөдөлмөр, салбартаа амжилт гаргасан зарим иргэдийг шагнаж урамшууллаа. Өнөөдөр буюу 2015.12.29-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсан иргэдэд шагналыг гардуулав. Шагнал гардуулах үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Хэрлэн сумын ИТХ-ын дарга Б.Батбаяр, сумын Засаг дарга П.Мөнхтөр агентлаг хэлтсийн дарга нар оролцов.
Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
- Хэрлэн сумын өндөр настан Раашийн Батаа,
- Дорнод аймгийн Багаль хамгаалах зөвлөлийн дарга Шагдарын Ганбат,
- Булган сумын Туг компанийн захирал Хайдавын Чулуунбаатар
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор
- Хэрлэн сумын өндөр настан Доржхандын Балжинням,
Цэргийн гавьяаны одонгоор
- Хэрлэн сумын өндөр настан Самдангийн Түвшинжаргал
- Нэгдүгээр тойргийн Тахарын албаны дарга Б.Хүрэлсүх
Алтан гадас одонгоор
- Дорнод МСҮТ-ийн захирал Ганжуурдалайн Цоглхагва
- ИТХ-ын нарийн бичгийн дарга Батаагийн Энхээ
- Хэрлэн сумын өндөр настан Төмөрийн Балдан
- Хэрлэн сумын өндөр настан Рэнчиний Басгаадай
- Анчир ХХК-ийн захирал Очирваанийн Гилжинтэй
- Хэрлэн сумын 8-р сургуулийн жижүүр Дэндэвийн Гомбобаатар
- Бэсү шүдний эмнэлгийн эрхлэгч Өлзийхутагийн Сарантуяа нарын 16 хүн,
Хөдөлмөрийн хүндэт медалиар
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төвийн ажилтан Мөнхжаргалын Цэрэндаваа
- Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Нямдоржийн Оюунчимэг
- Дорнод дээд сургуулийн багш Сүхбаатарын Энхжаргал нарын 15 хүн,
Цэргийн хүндэт медалиар
- Дорнод аймгийн ОБГ-ын Техник тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн Бат-Очирын Үнэнбат
- Дорнод аймгийн ИГХНН-ийн салбарын эргүүлийн жижүүр Чанравын Ганбаатар нар тус тус шагнагдлаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих