
Хуульд зааснаар бараа, үйлчилгээг борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн өөртөө хэрэглэх зориулалтаар худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ. Харин үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 саяас дээш хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий этгээдийг албан татвар суутган төлөгч гэж буй. НӨАТ-ын босго 10 сая төгрөг байсан бол шинэ хуулиар энэ босгыг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлснээр сайн дураар бүртгүүлэгчид нэмэгдэнэ гэж хууль санаачлагчид тайлбарлаж байсан. Албан татвар суутган төлөгч нь арав хоногийн дотор татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авах ёстой. НӨАТ төлөгч бүрийн мэдээлэл нэгдсэн хэрэглэгчийн системд бүртгэгдэнэ. Тухайлбал, албан татвар төлөгч хэрэглэгчийн системд бүртгэдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор борлуулалтын нэгдсэн системд илгээх үүрэг хүлээнэ.
НӨАТ-ын шинэ хуульд албан татварыг буцаан олгох тухай заалт орсон. Албан татвар төлөгч нь тухайн жилийн худалдан авалтад төлсөн татварынхаа 20 хүртэл хувийг буцаан авах боломжтой. Энэ нь барааны үнийн дүнгийн хоёр хувь гэсэн үг. Мөн сугалааны тохирлоор татварын буцаан олголт авахыг зохицуулсан байгаа.
Иргэн таны үйлчлүүлсэн аж ахуйн нэгж НӨАТ төлөгч мөн бол худалдан авалт хийсэн баримтаа цуглуулаарай. Бараа, үйлчилгээ авсан баримтаа цуглуулж цахим системд бүртгүүлээд дараа жил буцаан олголтоо авах боломжтой. Татварын буцаан олголтоо цахим картаараа ч авах боломжтой. Мөн сугалаанд оролцож их хэмжээний мөнгө хожих ч боломж бүрдэж байгаа хэрэг.
Эх сурвалж: www.mminfo.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13623
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих