Өнгөрсөн жил гаргасан амжилтаараа гавъяат тамирчин С.Батцэцэг оны тэргүун дээд "Бөртэ чоно ”-ын эзэн болсон билээ. Тэрбээр 2015 онд дэлхийн аваргын алтан медалиа хошой болгож Монголын спортын түүхэнд нэгэн амжилтын эзэн болсон юм. "Би өнгөрсөн онд өмнөхөө бодвол харъцангуй цөөхөн тэмцээнд оролцсон. Хэдий тийм ч ганц, хоёрыг эс тооцвол оролцсон тэмцээн бүртээ тодорхой хэмжээний амжилт гаргасан сайхан жил байлаа. Түүний нэг нъ дэлхийн аваргын хоёр дахь алтан медаль юм. Энэ амжилтыг минь үнэлж, цаашлаад улам их амжилт гаргахыг бэлгэдэж надад саналаа өгсөн Монголын спортын сэтгүүлндэдээ баярлалаа. Ирэх жил олимпийн наадмаас алтан медаль авахын төлөө зүтгэх болно ” хэмээн тэрбээр хэлэв. Дэлхийн хошой аварга, хошой "Бөртэ чоно”-ын эзэн, гавьяат тамирчин С.Батцэцэгтэй ярилцлаа.
-Танд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцана уу?
-Баярлалаа. Надад саналаа өгсөн бүх хүнд баярлалаа. Та бүхний итгэлийг алдахгүй, улам их хичээх болно. Энэ шагнал намайг улам хурцалж байна. Ер нь миний хувьд 2015 он амжилт бүтээлээр дүүрэн жил болж өнгөрлөө.
-Та хоёр "Бөртэ чоно”-той боллоо. Юугаараа ялгаатай, онцлог байна вэ?
-"Бөргэ чоно” хэмээх нэр хүндтэй шагналыг хоёр удаа хүртсэн тамирчдын эгнээнд шилжсэнээрээ онцлог юм болов уу. Мөн хоёр удаа авахдаа хоёупанд нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардлаа. Сэтгэл маш их хөдөлж байна. Анх 2010 онд дэлхийн аварга болсноос хойш заавал хошой аварга болно гэсэн зорилт тавьж байлаа Гэтэл 2013 онд финалдаж мөнгөн медаль авсан. 2014 онд дэлхийн аварга болно гэж маш их итгэлтэйгээр ДАШТ-ийг зорьсон ч харамсалтайгаар ялагдсан. 2014 оны ДАШТ-ээс 2015 он хүртэл "Хошой аварга болох алдаж болохгүй боломж. Ганц гарц минь энэ он” гэж дотроо бодож хичээсэн. Ямар ч байсан зорилгоо биелүүллээ. Түүнийг маань спортын сэтгүүлчид шударгаар үнэлсэн гэж бодож байгаа.
-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч шагнал гардуулахдаа "Монгол Улсад олимп, дэлхийн аварга одоогоор байхгүй байгаа. Чамд бүрэн боломж бий шүү” гэдгийг тодотгож хэллээ?
-Ерөнхийлөгчөөс эхлээд Монголын ард түмэн бүгдээрээ надад асар их итгэл хүлээлгэж байгаа. Риогийн олимпод аварга болохын төлөө хичээж бэлтгэл сургуулилтаа хийх болно. Энэ жил олимптой гэдгийг та бүхэн мэднэ. Бэлтгэлээ сайн хийж байгаад Ерөнхийлөгч болон ард түмнийхээ захиасыг биелүүлж олимпийн аварга болох нь миний гол зорилго болоод байна.
-Таныг дэлхийн хошой аварга, мөнгөн медалийн эзэн, олимпийн хүрэл медальд хүргэсэн гол зүйл юу вэ?
-Миний хувьд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй гэж бодож барилддаг. Багшийнхаа итгэлийг алдахгүй байх ёстой. Ингэж бодож бэлтгэл сургуулилтаа хийж дэвжээнд гардаг учраас амжилтад хөтөлдөг байх аа. Энэ их хүмүүс надад итгэж байхад гэдэг эрч хүчээр барилддаг. Олны итгэлийг алдаж болохгүй биз дээ. Бэлтгэлээ маш зөв хийх ёстой.
-Дэвжээнд таныг гараад ирэхэд л "С.Батцэцэг ялна даа” гэсэн итгэл өөрийн эрхгүй төрдөг. Үнэхээр дайчин эрэмгий илүүрхэж барилддаг шүү?
-Баярлалаа. Дэвжээвд гараад ялахын төлөө л бүхнээ дайчиддаг.
-Лас Вегасын ДАШТ-д таны хувьд ихэнх өрсөлдөгчөө цэвэр ялсан. Саяхан өнгөрсөн багийн аварга шалгаруулах тэмцээнээр мөн л өрсөлдөгчөө цэвэр ялж шилдэг тамирчны шагнал авсан?
-Дэвжээнд гараад өөрийн бодсоноороо л барилддаг. Босоогоос мэх хийж хэвтээд шилждэг. Маш хурдан хугацаанд шилжилт хийж онооны давуу байдлаар хожих нь миний гол зорилго юм даа.
-Олимпийн эрхээ авсан байгаа. Эрх авсан тамирчдаас хэнийг хүчтэй өрсөлдөгчөөр нэрлэх бол?
-Олимпод муу бөх барилддагтүй. Бүхий л орны тамирчид хүчтэй өрсөлдөгч байх болов уу. Маш их судалгаа хийх хэрэгтэй байгаа.
-Хэдхэн хоногийн дараа улсын аварга шалгаруулах тэмцээн эхлэх гэж байна. Түрүүлбэл гадаадын томоохон тэмцээн уралдаанд оролцох эрх авна. Бэлтгэл хэр байгаа вэ?
-Маш сайн байгаа. Өнгөрсөн жилийн улсын аваргад түрүүлж чадаагүй. Тэр тэмцээнээс том сургамж авсан учраас энэ жил заавал түрүүлнэ. Зөвхөн алтан медалийн төлөө л зүтгэнэ. Дэлхийн хошой аварга болсон юм чинь улсын аваргадаа түрүүлж чадахгүй бол болохгүй биз дээ. Маш хянуур, өөрийн давуу талаа ашиглаж барилдана. Өрсөлдөгч нар нэлээд сайжирсан байгааг саяхан болсон багийн халз тэмцээний үеэр мэдэрсэн. Тиймээс жижиг алдаа гаргаж болохгүй гэж харлаа. Энэ жилийн улсын аварга нэлээд өрсөлдөөнтэй болно байх.
-Таныг бяртай гэж өрсөлдөгч нар чинь дүгнэдэг. Амжилт гаргадаг нууц нь юувдаа байна вэ?
-Нууц гэх юу байх вэ. Ямар ч тамирчин өөрийнхөө давуу талыг ашиглана шүү дээ. Би ч гэсэн тэдний адил давуу талаа ашиглаж барилддаг. Дээр хэлсэнчлэн босоогоос хэвтээ барилдаанд богино хугацаанд шилжиж чаддаг нь миний амжилтын үндэс, давуу тал байх. Дээрээс нь багш надад ямар ч үед итгэдэг учраас би зоригтой айдаг. Ялсан ч, ялагдсан ч сэтгэлээр унаад байдаггүй. Дараа нь алдаагаа заавал засдаг.
-Хэсэгхэн хугацаанд ярилцсанд баярлалаа. Хүсэн хүлээсэн амжилтаа гаргах болтугай.
-Баярлалаа. Намайг дэмжиж үргэлж урам хайрлаж байдаг та бүхэндээ баярлаж явдаг шүү. Олон түмнийхээ итгэлийг аддахгүйг хичээнэ. Та бүхэн хүлэзж байгаарай. Олимпийн аварга болохын төлөө барилдана.
Б.МӨНХЗУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих