Дорнод аймгийн Цагдаагийн газраас он солигдох долоо хоногийн эрүүгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Тус цагдаагийн газраас Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн "Өндөржүүлсэн бэлэн байдлын
хоёрдугаар зэрэгт шилжүүлэх тухай” Б/648 тоот тушаал, Цагдаагийн газрын даргын даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн "Албаны бэлэн байдалд шилжүүлэн ажиллуулах тухай” А/46 тоот тушаалаар Шинэ жилийн баярын өдрүүдэд алба хаагчдын албаны бэлэн байдлыг хангуулах, ажлын хариуцлага, сонор сэрэмжийг дээшлүүлэх зорилгоор цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнийг 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийг хүртэл албаны бэлэн байдалд шилжүүлэн үүрэг гүйцэтгүүлж ажиллаа.
Аймгийн хэмжээнд гудамж талбай, олон нийтийн газар эргүүл шалгалтыг тасралгүй байхаар зохион байгуулан 7 хоногийн 4 өдөр
бусад тасаг албадыг нэгдсэн эргүүлд татан оролцуулж, зам тээврийн гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр "Шинэ жил-эргүүл”, "Шинэ жил-Согтуу илрүүлэлт-1,2,3,4” сэдэвт нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж ажиллаа.
Албаны бэлэн байдлын хүрээнд давхардсан тоогоор эргүүл шалгалтанп 440 офицер, 539 цагдаа үүрэг гүйцэтгэж 600 зөрчил илрүүлж 536 хүнд 7.654.900 төгрөгний торгуулийн арга хэмжээ авч зөрчил гаргасан 163 хүнийг дуудлага мэдээллийн дагуу саатуулан цагдаагийн хяналтанд авч, 64 хүний шүүхээр баривчлуулж ажиллаа.
Баярын өдрүүдэд замын хөдөлгөөний хяналт шалгалтыг эрчимжүүлэх, дуудлага мэдээлэлд түргэн шуурхай очиж иргэд, жолооч нарт үйлчлэх, алба хаагчдын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор нийтийн хэв журам хамгаалах тасгаас 2, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгаас 2 алба хаагчийг үндсэн үүрэгт ажлаас нь түр чөлөөлж, нэмэгдлээр замын цагдаагийн тасагт үүрэг гүйцэтгүүлж ажиллууллаа.
Гудамж замын хяналт шалгалтаар 2866 тээврийн хэрэгсэл шалгаснаас овор ихтэй эд зүйл тээвэрлэсэн 1, гарал үүслийн бичиг баримтгүй мал мах, мод тээвэрлэсэн зөрчил 3, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль дүрэм зөрчсөн 401 зөрчлийг тус тус илрүүлснээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 4, бусад 371 зөрчил, замын хөдөлгөөний дүрмийн ноцтой зөрчил гаргасан болон түр саатуулах үндэслэлээр 35 тээврийн хэрэгслийг түр саатуулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 14 жолоочийн эрхийг хасч шийдвэрллээ.
Аймгийн хэмжээнд Шинэ жилийн баярын арга хэмжээг угтаж зохион байгуулах "Шинэ жил-Эргүүл”, нэгдсэн арга хэмжээний удирдамжийн дагуу Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газрын ажилтнуудтай хамтран худалдаа үйлчилгээний газруудад үзлэг шалгалтыг 4 удаа зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд алба хаагчдаас 148 байгууллага аж ахуйн нэгж дээр очиж, 3880 хүнийг хамруулан тайлан мэдээлэл хийж, санамж сэрэмжлүүлэг, анхааруулга өгч ажилласан байна.
Харъяа сум, багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгуулага аж ахуйн нэгжийн харуул манаа жижүүрийг болон галт зэвсэг, хамгаалах хэрэгсэл, хаалга цонхны цоож, хамгаалалт, бэхэлгээг шалгаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 37/2151 тоот мэдэгдэл, худалдаа үйлчилгээ эрхэлдэг /баар, ресторан, дэлгүүр/ газруудын ажлын байрны дүгнэлт, үйлчилгээ, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлд хяналт тавьж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх 37/2151 тоот мэдэгдэл, хөрөнгө мөнгөний төвлөрөл ихтэй банк болон банк бус санхүүгийн байгууллагуудад 37/2151 тоот мэдэгдэл, шатахуун түгээх станцуудад 37/2151 тоот мэдэгдэл тус тус хүргүүлэн хяналт тавьж, байгууллага аж ахуйн нэгжүүдийн баярын өдрүүдэд ажиллах хариуцлагатай эргүүл жижүүрийн хувиарийг авч, мэргэжил арга зүйн тусламж, дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллаа.
Өнгөрсөн жилийн мөн үетэй буюу 2014 оны сүүлийн 7 хоногтой харьцуулбал: Иргэд байгууллага. аж ахуйн нэгжээс ирүүлсэн дуудлага мэдээлэл 84 нэгжээр буюу 31,2 хувиар буурсан, гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 10 нэгжээр, захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 26 нэгжээр буурсан байна. Үүнээс Бусдын би махбодод гэмтэл учруулсан дуудлага 7 нэгжээр, иргэдийн өмчийн хулгайн гэмт хэргийн дуудлага мэдээлэл 5 нэгжээр, малын хулгай 3 нэгжээр, зам тээврийн осол 2 нэгжээр, гудамж талбайд унтсан дуудлага 5 нэгжээр, дуудлагад очиход байгаагүй мэдээлэл 14 нэгжээр, ар гэрт нь хүлээлгэж өгсөн хүн 8 нэгжээр тус тус буурч, булаалт 1, золгүй учрал 2, бусад дуудлага мэдээлэл 6 ирсэн нь өмнөх оны 7 хоногтой ижил түвшинд бүртгэгдсэн байна.
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих