Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль хэрэгжиж эхэллээ.Энэ хууль хэрэгжиж эхэлснээр иргэд татвар төлөгч урамшуулалд хамрагдах боломжтой болж байгаа юм.
Худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, ААН байгууллагууд нь худалдан авагч нартаа татварын нэгдсэн системээр баталгаажсан "сугалаа бүхий баримт”-ыг хэвлэж өгөх, мөн Татварын ерөнхий хуулийн 18.1.8-д зааснаар Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, постерминал машин хэрэглэх үүрэгтэйг хуульд заажээ.
Ингэснээр үйлчилгээ авсан иргэд урамшуулал хүртэх боломж бүрдэнэ. Бараа үйлчилгээ худалдан авч буй хувь хүн/иргэн/ та энэхүү "сугалаа бүхий баримт”-аа авч өөрийн нэр дээр бүртгүүлснээр төрөөс олгож байгаа НӨАТ-ын 20 хүртэл хувийн буцаалт болон сар бүр зохион байгуулагдах сугалаат урамшуулалд оролцож, 100 сая хүртэл төгрөгийг хожих боломжтой болох юм байна.
Өөрийн нэр дээр баримтаа бүртгүүлэхийн тулд www.ebarimt.mn сайтад нэвтэрч хэрэглэгчээр бүртгүүлэн хувийн дугаартай болох аж.
Одоогоор томоохон хүнсний сүлжээ дэлгүүрүүд, зарим ШТС-ууд тусгай сугалаа бүхий баримт хэвлэж, хэрэглэгчдээ өгч эхлээд байна. Удахгүй бүхий л үйлчилгээний байгууллагууд хамрагдана гэж албаны хүн тайлбарлалаа.
Хэрэв ойлгомжгүй зүйл, эсвэл таны үйлчлүүлсэн байгууллага баримт олгохгүй байгаа бол 1800-1288 дугаарын утсанд холбогдож тодруулах боломжтой юм байна.
Хуулиар бүх аж ахуйн нэгжүүд QR код бүхий баримт өгөх үүрэгтэй. Гэвч ихэнх байгууллагууд хамрагдаагүй байгаа учраас хуулийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, албаныхан ажилдаа гарцгаасан байна.
Сугалаа нь сард 2-3 явагдах бөгөөд нэг сугалаагаар хоёр удаа оролцох боломжтой аж. Эхний сугалаа энэ сарын 17-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд энэ сугалаанд 1-10-ны хооронд хийсэн худалдан авалтын баримтаар оролцох юм байна.
amjilt.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих