Ерөнхий боловсролын сурагчдын өвлийн амралт эхлэх гэж байгаатай холбогдуулан Сайдын тушаалаар хөдөө орон нутаг болон
хотын сурагчдын өвлийн амралтыг ялгаатай тогтоож өгчээ. Үүнд:
Ерөнхий боловсролын сургуулийн нийслэлийн 6-9 дүгээр ангийн сурагчид ирэх долоо хоногоос буюу нэгдүгээр сарын 5-аас 25-ыг хүртэл, 10-12 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-оос 25-н хүртэл тус тус амрах гэж байна. Бага ангийнхан буюу 1-5 дугаар ангийн сурагчдын амралт 2015 оны арванхоёрдугаар сарын 22-ноос эхэлсэн юм.
Харин орон нутгийн сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-оос хоёрдугаар сарын 1-н хүртэл, 6-9 дүгээр ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-оос 25-н, 10-12 дугаар ангийн сурагчид энэ сарын сарын 12-оос 18-н хүртэл тус, тус амрах ажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих