Цасны цагаан шивнээ
чонын улиантай шадарлаж
Цавчим өндөр халилнаа
цуурай үүсгэн хангирсахад
Өлчир хөх уулсын дээгүүр
өдөөн цацлан нисэх
Өвгөн бүргэдийн нүднээс
хорслын оч манасхийж,
Өдөлж дэрвэх насандаа өгөр сааралд үнгүүлж
Өрөөл татанхай болсны өшрөл улам лавсав
Ой тойнд нь бэтгэрсэн
зовлонгийн шалтгаанаа санахаар
Олон жил шаналсан
зовлогын шарх нь ч сэдрэв
Сэг шиншлэн шогших
өлөн боохойн чанх дээрээс
Нэвсгэр бараан сүүдэр эн давхцах агшинд
Хийсэн хэргийн хариугаа
амсах цаг нэгэнт болсныг
Хөх чонын совин
хэнээр ч хэлүүлэлтгүй мэдрэв
Даль нь татуу бүргэд довтлох цэгээ онилов
Дэл нь боссон чоно ч давуу талаа тооцов . . .
Хоёр дүрс нэг болов . . .
. . . хэлбэр үгүй цэг болов
Газар тэнгэрийн хоёр их хүчтэний
гунигт тулааны талбараас
Гүм аниргүйг эвдэж
Гурван хар хэрээ гуааг, гуааг, гуааг .
А.МӨНХБАТ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих