МОСКВА.
/Ёнхап/. Украин улс энэ сарын 9-ний өдрөөс эхлэн ОХУ-аас байгалийн хий
импортлохоо зогсоосон гэж тус улсын Эрчим хүч, нүүрсний аж үйлдвэрийн
сайд Юрий Продан мэдэгдэв.
Сайд Ю.Продан энэ сарын 9-ний өдрийн засгийн газрын хуралдаанд, "өнөөдрөөс эхлэн Украин улс ОХУ-аас байгалийн хий импортлохоо зогсоосон. Импортыг зогсоосон шалтгаан нь энэ сарын 1-ний өдөр ОХУ-аас байгалийн хийн үнийг нэмсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаад оршино” гэж мэдэгджээ. Украин улс хийн импортоо зогсоосон ч хийн үнийг буцаан буулгах талаар ОХУ-тай үргэлжлүүлэн хэлэлцээ хийх болно гэж Ю.Продан хэлсэн байна. Түүний хэлж буйгаар, Украин улс ОХУ-д сүүлийн гурван сарын хийн төлбөр болох 550 сая долларыг төлж барагдуулаагүй байгаа аж. ОХУ энэ сарын 1-ний өдрөөс эхлэн Украинд нийлүүлэх хийн үнэ 1000 шоо метр тутамд 268 доллар байсныг 485 доллар болгон өсгөсөн билээ.
А.Цацралт

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих