Засгийн газрын хуралдаанаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайханыг ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр өөрийн хүслээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч, Засгийн газар эцсийн шийдвэр гаргасан билээ. Улмаар Т.Аюурсайхан "МАН засгаас гарсан улс төрийн нөхцөл байдлын улмаас 9 дүгээр сараас хойш ажлаас чөлөөлөх асуудал яригдаад явсан юм. Сандал суудалтай зууралдах, үзэл бодлоосоо урвах, тамга тэмдгээ авч зугатах явдал хэвийн үзэгдэл болсон ялзарсан энэ тогтолцоонд шингэхийг хүссэнгүй. Нэгэнт ажлаас чөлөөлөгдөх нь тодорхой болсон байсан учраас 2015 ондоо багтаад саналаараа чөлөөлөгдлөө" хэмээн ажлаа өгөх болсон шалтгаанаа тайлбарласан.
Харин түүний оронд ШӨХТГ-ын даргаар Д.Мөнхтөрийг томилсон бөгөөд хоёр оны зааг дээр шинэ болон хуучин удирдлагууд ажлаа хүлээлцсэн юм. Хоёр оны зааг дээр шинэ болон хуучин удирдлагууд ажлаа хүлээлцэхийн ялдамд өнгөрсөн онд ажил үйлсээрээ тэргүүлсэн байгууллагын шилдэг ажилтнуудаа шагнаж урамшуулсан байна. Шинээр томилогдсон Д.Мөнхтөр 1988 оных бөгөөд МАХН-ы "Шударга ёс" оюутны холбооны ерөнхийлөгч, түүнчлэн МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүнээр ажиллаж байсан залуу боловсон хүчин юм. Саяхан нэгэн телевизэд дадлага хийгээд гүйж явсан, залуу сайн дураараа улстөрийн хаалга тогшиж МАХН хэмээх айлд орж хэдэн жил улс төрийн карьер хөөсөн шинэхэн даргыг хүмүүс тийм ч таатай хүлээж авахгүй байгаа бололтой. Учир нь түүнийг цахим сүлжээнд шүүмжлэх хүмүүс цөөнгүй байгаа юм.
|
Эх сурвалж: www.bolod.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих