Уудам орны дундуур Уул ус говийг гатлаад Ган зам зурайн гялалзана Галт
тэрэг хурдалж явнаа Энэ бол ах дүүгийн тусламж Эх орны минь хөгжилийн
зам. 1949 оны арваннэгдүгээр сарын 7-нд
Наушки-Улаанбаатарын чиглэлийн анхны галт тэрэг урдаа И.В.Сталины том
зурагтай цан хүүрэг татуулан Улаанбаатарт ирэхэд төв вокзалын гол
хаалганы баруун талд дэвссэн эрээн хивсэн дээр Х.Чойбалсан, Г.Бумцэнд,
албаны бусад хүмүүс, зүүн талд Офицерийн сургуулийн үлээвэр хөгжмийн ангийн
40-өөд хөгжимчин парадын хувцастай жагсч, хөгжим ангийн дарга,
удирдаач, дэд хурандаа Ш.Дэмбэрэл багш угтах марш тоглуулан удирдаж
байсан аж. Харин дууны тухайд бол 1951 онд Л.Мөрдорж "Ган зам” дууг
бичиж хөгжмийн зохиолч Г.Бирваа үлээвэр хөгжимд найруулан тоглуулсан аж.
Улмаар цэргийн үлгэр жишээ хөгжмийг үүсэн байгуулж ЗХУ-д цэргийн
хөгжмийн дээд сургууль төгсч ирээд армийн хөгжмийн даргаар томилогдоод
байсан Г.Цэрэндорж удирдаж, Л.Цогзолмаа, Г.Хайдав нар дуулж радиод
бичүүлж байхад офицерийн сургуулийн хөгжимчин Ө.Сүхээ тромбон хөгжмөөр
тоглож, вагоны сигналыг гоцолж байжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13695
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих