Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн кабинет бүрэн бүрэлдэхүүнээрээ хэзээ ажиллах вэ гэсэн хүлээлт нийгэмд болоод улстөрийнхний
хүрээнд хүлээлт болоод байна. Харин энэхүү хүлээлтийг дагаж Н.Энхбаярын төрд орох гэсэн эрмэлзэл, итгэл найдварт доривтой хариулт өгөлгүй удлаа.
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас хэрэгт татаснаас хойш сар гарангийн хугацаа өнгөрч байгаа ч түүний суудал эзэнгүй хэвээр... Уг нь хуулийндаа тухайн сайдыг огцруулснаас хойш эргүүлэн сонгох хуулийн хугацаа 30 хоног гэж заасан байдаг ч Ерөнхий сайд маань засгаа аврах, түүнчлэн өөрийнхөө суудлыг хамгаалах гээд ацан шалаанд орчихсон байгаа. Нэг ёсондоо "шээрэгнэсэн” гэж болно.
Энэхүү нуман тулгуурт орох шалтгаан нь ердөө л "Шудрага ёс" эвслийнхний барьцаалсан суудал төдийгүй МАХН-ын дарга Н.Энхбаярын улстөрийн тоглолт гэж хэлж болохоор. Учир нь Шадар сайд Ц.Оюунбаатар ЭМС-ын суудлыг горилж, намын даргатаа Шадар сайдын суудлыг найр тавьсан явдал байлаа.
Харин энэхүү асуултын хариуг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдэж, сайдгүй гацчихаад байгаа Эрүүл мэнд, спортын салбарыг сайдтай болгох цаашлаад Ц.Оюунбаатарыг Шадарт нь хэвээр үлдээж, Н.Энхбаярыг зүтгүүлэх боломжгүй талаар хариулт өгөх бололтой.
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих