Ц.Цолмон сайд өвчтнүүдтэй уулзахдаа "Та бүхэн нэрэлхэж эмээлгүй өвчин зовиураа хэлж байгаарай. Батлан хамгаалах яам, ЗХЖШ-аас шаардлагатай бүх арга хэмжээг авч ажилласан. Цаашид ч авч ажиллана. Хамгийн гол сэтгэл санаа өөдрөг, тогтвортой байх ёстой. Эмчилгээ хийлгэж байхад эерэг бодол чухал шүү. Албан үүргээ гүйцэтгэж явсан цэрэг эрсээ бид ямар ч үед анхаарч ажиллана" хэмээгээд эмчлэгч эмч нараас ямар, ямар эмчилгээ хийлгэсэн, цаашид ямар эмчилгээ хийлгэх шаардлагатай байгааг асууж тодруулсан. Түүний асуултад Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн гэмтлийн клиникийн эрхлэгч, дэд хурандаа Т.Сүхбаатар "Осолд өртсөн цэргийн алба хаагчдад шаардлагатай бүх арга хэмжээг авч ажилласан. Өнөөдөр амь насанд эрсдэлтэй нөхцөл үүссэн алба хаагч байхгүй. Дөрвөн алба хаагчийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарч байгаа. Үлдсэн алба хаагчиддаа шаардлагатай бүх эмчилгээг цаг алдалгүй хийж байна" гэв.
Тэгвэл нисдэг тэрэг осолдсон асуудалд Улсын мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Эх сурвалжийн хэлж буйгаар осолдсон нисдэг тэрэгний хар хайрцгийг уншихаар болж байгаа аж. Зарим эх сурвалжийн өгүүлснээр хар хайрцгийг уншихад цэргийнхэн "Ми-8” нисдэг тэрэгний үйддвэрлэгчдийг оролцуулахгүй байх "арга саам" хайж байгаа сурагтай. Дэлхийн хаана ч онгоц, нисдэг тэрэг осолдсон хар хайрцгийг уншихад үйлдвэрлэгчдийг нь заавал байлцуулдаг юм байна.
Үүнээс гадна, уг осолтой холбоотойгоор ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаапах цэргийн командлагч, хурандаа Ш.Энхбат албан тушаалаасаа огцрох өргөдлөө өчигдөр өгчээ.
Дашрамд дурдахад, нас барсан ахмад Н.Батбаяр нь ахмад нисгэгч Ш.Нинагийн хүү байжээ. Түүний аав Ш.Нина нь Тээврийн нисдэг тэрэгний эскадриль буюу Зэвсэгт хүчний 109 дүгээр ангийн захирагч байсан хүн. Тухайн өдөр Н.Батбаяр эмчийн чөлөөтэй, гэртээ байхад нь нисэх багийн бүрэлдэхүүнд оруулан авч явсан гэдгийг өнөөдрийн хэвлэлээр онцолжээ.
Д.Дуулим
linkis.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих