Хойд Солонгос улсын хойд хилийн орчимд 5.1 магнитудын хүчтэй чичирхийлэл мэдрэгджээ. Энэ талаар Хятад болон Өмнөд Солонгосын албаныхан мэдээлсэн байна. Зарим эх сурвалжуудын хэлж буйгаар Хойд Солонгос улс цөмийн зэвсгийн туршилт хийж, ийм хэмжээний чичирхийлэл мэдрэгдсэн байж магадгүй хэмээн үзэж буй аж.
Газар ямар хэмжээнд чичирхийлэхээс хамаарч хэр хэмжээний цөмийн зэвсэг туршсаныг тодорхойлох боломжтой бөгөөд одоогоор цөмийн туршилт байсан эсэх нь тодорхой болоогүй байна.
Гэхдээ хүний оролцоотойгоор чичирхийлэл мэдрэгдсэн гэдэг нь нэгэнт тодорхой байгаа гэдгийг Сөүлийн албаныхан баталж буй аж. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Хойд Солонгос улс устөрөгчийн бөмбөгтэй гэдгээ зарлаж байсан юм.
Тиймээс зарим ажиглагчид Пхеньян тус бөмбөгнийхөө туршилтыг хийсэн байж магадгүй гэж хардаж байна. Ямартай ч, энэ явдалтай холбогдуулан Өмнөд Солонгосын албаныхан яаралтай хуралдааныг зохион байгуулжээ.
Б.Даваа
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13719
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих