МАКАО. /macaudailytimes/. Монголын хамгийн алдартай хүн Чингис хаан болон түүний үр хойч дэлхийн түүхэн дэх хамгийн том хуурай газрын эзэнт гүрнийг байгуулж, Торгоны зам дагуу ноёрхлоо тогтоосон хэдий ч нэгэн цагт дэлхийн энтэй байсан хүчээ одоо алдсан.
Шашин соёлын хүрээнд Занабазарын залгамжлуулсан өв уламжлал Чингис хааны үлдээснийг давсан байж болох талтай. Чингис хааны илдээр сийлснийг Занабазар бичиг үсэг, бэлгэ тэмдгээр бүтээсэн юм. Хойд Азийн нөхцөлд Есүс Цезарийг дийлсэн гэж хэлж болох юм.
Эцэг, эхээс Ишдорж нэрийг хайрласан, Өндөр гэгээн Занабазар Монголын шарын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагт болсон билээ. Түвдийн буддын шашны гэлүг-ва урсгалын хамгийн том лам болох Далай лам, Панчен лам нар түүнийг 5 настай байхад нь таньж мэдсэн байна. Монголын хамгийн эртний, нэртэй хийдүүдийн нэг Шанхын хийдийг Занабазар байгуулаад зогсохгүй, урлаг, шинжлэх ухаан, гүн ухаан, шашны номлолд гарамгай байсан тул "Азийн Михеланжело” нэрийг авсан юм. Түүний оруулсан томоохон хувь нэмэр, одоог хүртэл хадгалагдаж ирсэн өв уламжлалын нэг нь соёмбо үсэг соёмбо тэмдэг билээ.
Газар зүйн хилээр бус хүч чадлаар хил хязгаар нь тодорхойлогддог, Азийн тал нутагт орших Монгол Улсын хил Япон, Их Британи гэх мэт арлын орнууд ойлгошгүй байдлаар тэлж, агшсан. Энэ байнгын өөрчлөлт нь соёлын солилцооны шалтгаан бөгөөд үр дагавар билээ. Үндэсний бичиг, галиг, ойрад, буриад цагаан толгойноос соёмбо үсэг, хэвтээ бичиг, латин /1931-1941/, кирилл бичиг /1941 оноос хойш/ хүртэл Монгол хэл олон бичгийн хэв, цагаан толгой дамжсантай адилаар дэлхийн аль ч хэл хувьсаагүй.
1686 онд Занабазарын бүтээсэн соёмбо Монгол болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Агийн буриадын нутагт үндэсний бэлгэ тэмдэг болсоор иржээ. Монголын төрийн далбаа, Зэвсэгт хүчний дүрэмт хувцсанд соёмбо тэмдгийг харж болно. Буддизм болон Зүүн Азийн түүхийг сонирхож буй уншигчид Монголыг тойрч болох ч архи сонирхож буй хүмүүст сайн мэдээ байна. Монголд үйлдвэрлэж буй, дэлхийд өрсөлдөхүйц архины охийг нээж, амтлах л хүлээгдэж байна. Уламжлалаа үнэнчээр сахин, "Соёмбо”, "Чингис хаан” нэртэй архийг Монголд үйлдвэрлэж байна гэж Жеки И.Ф. Чонг бичжээ.
Х.Аминаа
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих