Өнгөрөгч
амралтын өдөр буюу 1-р сарын 3-наас 4-ныг хүртэлх хугацаанд орон сууцны
зарим байр, ААН-үүдийн ус татарсан нь Орон сууцны 2-р байрны урд
баригдаж байгаа 10 давхар байртай холбоотой гэнэ. Учир нь тус барилга
зөвшөөрөлгүйгээр цэвэр усны холболт хийж байгаад цэвэр усны төв худагт
ус алдуулж иргэд оршин суугчдыг олноор хохироосон үйлдэл гаргасан байна.
Энэ байр баригдаж эхэлсэн цагаасаа олны дургүйцлийг төрүүлж, оршин
суугчдын бухимдал эсэргүүцэлтэй тулгарсаар ирсэн хэдий ч өнгөрсөн оны
намраас эхлэн эрчимтэйгээр барилгын ажлаа эхлүүлсээр өнөөдөр Чойбалсан
хотод цөөхөн хэдэн өндөр барилгын нэг болсон. Гэвч анхнаасаа хэл ам,
хэрүүл тэмцлийг дагуулсан энэ барилгын балаг бас л дууссангүй. Ингэж
хэлэх болсны учир нь өнгөрөгч өдрүүдэд төв замаар зорчсон хэн бүхний
анхаарлыг татсан нэг үйлдэлтэй холбоотой юм. Хүйтний эрч чангарч, идэр
есийн хүйтэн жавар тачигнасан эдгээр өдрүүдэд энэ барилгын урдхан талд
төв зам дээр хүрз бариад ус шавхан зогсоо ажилчдыг харахад яалт ч үгүй
ус алдсан байгаа нь илхэн харагдаж байсан юм. Тус барилгын ажилчид
зөвшөөрөлгүйгээр цэвэр усны холболт хийж байгаад улмаар цэвэр усны төв
худагт ус алдуулж, аваарын байдалд оруулсныхаа дараагаар Нийтийн аж
ахуйд дуудлага өгчээ. Энэ байдлаас болж 14-н ААН, тэр хавийн орон сууцны
байрууд 12 цагийн турш усгүй байсан байна. Аливаа барилга
байгууламжийг барихдаа холбогдох байгууллагаас техникийн нөхцлийг авч,
зохих журмын дагуу шугам сүлжээний холболт, угсралтын ажлыг гүйцэтгэдэг.
Гэтэл холбогдох дүрэм журмыг мөрдөөгүйгээс үүссэн энэ байдлаас
шалтгаалан Ивээл хороолол буюу СМУ-ын 5, 6 байрны цэвэр усны шугам
хөлдсөн асуудал үүсээд байгаа юм байна. НАА-ын зүгээс энэ асуудалтай
холбоотой хүмүүст хариуцлага тооцох болно гэдгээ мэдэгдлээ.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13733
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих