Бадамсамбава
багшид Хотол баясгалант нэрт хан хөвгүүн бээр энэ архи хэмээгдэх ундаа
эрт урьд хэрхэн хаанаас гарсан учир шалтгааныг номлон соёрх хэмээн
өчсөнд Багш бээр ийн номлосон болой. Эдүүгээгээс 4386 галав нөгчсний
тэртээ түүнчлэн ирсэн Сарангэрэлт хэмээх бурхан ёртөнцөд залран номын
хүрдийг эргүүлхүй тэр цагт Тэнгэрийн найман хаан, Асарын найман хаан,
Хүмүүний хаан, Хүмүүн бус юун,Үнэр идэгч, Хэвлээр гулгагч, Лус тэргүүтэн
найман аймгийн хаан нөхөд лугээ сэлт бүгдээр хуран түүнчлэн ирсэн
бурханаас номыг сонсож авай.
Тэр цагт амьтдад хорлолыг үйлдэгч нүгэлт шулмасын хаан хэмээгдэх нэгэн бээр үүнд үл тэсэн хорсож Бурханы өмнө олон амьтад хурах болж, харин миний өмнө нэг ч амьтад үл ирэх энэ юун буй хэмээн машид бахиран Сарангэрэлт бурханыг хараагаад гаслан гансран хэвтэв. Нүгэлт шулмасын хаан түүнийг ийн нойрсохуйд Догшин их хар сахиусан тэнгэр гэгч нь ийн хэмээн зүүдлүүлсэн болой. Ай хаан, чи бүү гаслагтун. Би чамд шидийг өгсүгэй хэмээгээд ийн өгүүлсэн нь 1.Галзуу цагаан арслангийн тархи
2.Галзуу догшин мунхаг зааны амны хөөс 3.Хорт могойн хэл 4.Галзуу зөгийн бал 5.Галзуу нохойн шүлс 6.Шулмасын есөн бүжигчний чөмөг 7.Үхээр идэгч чонын нүдний цөцгий 8.Үхээрийн мах 9.Эм мангасын умайн цус Эдгээр есөн эдийг олж, энэ шившил тарнийг уншаад, зууран үйлдэж бүтээвээс архи хэмээх хорын их мөрөн гарах хэмээн зүүдэлжээ. Тэр нүгэлт шуламсын хаан нойрноос сэрээд маш ихээр баясан, тэдгээр хамаг эдийг цуглуулан, их хадат уулийн оргилд чулуун тогоог сайтар засч тэдгээр эдийг зүүдний ёсоор бүтээснээр архины арван их мөрөн урсан гарлаа. Тэр цагт бурханаас ном сонсогч хамаг амьтад түүнийг ус хэмээн ууснаар согтоод машид мухрах болов. Тэр архин мөрний ус газарт шингэснээр үрийн архи хийгээд зассан архи хоёулангийн уг шалгаан болсон болой. Тэр нүгэлт шуламсын хаан үүнд үлэмж баясан тэндээс Бурханы дэргэд хурагсад хийгээд өөрт цугларагч амьтадын олон цөөн хэдий чинээ буй хэмээн тэнцүүлэн үзсэнд нийт амьтдын дөрвөн хувиас гурван хувь болон үлдсэн нэг хувийн ихэнх нь бурханы дэргэд хураад, нэг хувийн цөөнх нь шуламсын хааны дэргэд хурж асанд, нүгэл шулмасын хаан тэр бээр дахин гаслангаар нэрвэгдэн шанлахуйд догшин их хар тэнгэр нь өгүүлрүүн Хаан чи бүү гаслагтун. Энэ галавын амьтдын нас нэг буман тоот болоод буян их тул чамд цугларч ирэх нь цөөхөн буй за. Үүнээс хойшхи ирээдүйд охор насны олон галав болох цагт бурханы шашнаас чиний шашин үлэмж дэлгэрэх больюу хэмээн өгүүлсэнд Нүгэлт шуламсын хаан тэр үгийг сонсоод Эдүүгээгээс хойшхи охор насны галвуудад бурханы шашнаас миний шашин үлэмж дэлгэрээд, хамаг амьтан гурван муу заяаны зовлонг эдлэн, ялангуяа Очирт тамд төрөхийн үрийг хураах болтугай хэмээн буруу ерөөл тавьсанд, Бурхан бээр түүнийг айлдаж мэдээд Чиний тэдгээр есөн хорын эдээс бүтсэн тэр архийг би таван мах, таван рашааны мөн чанарт болгон адислаад, түүнд амьтдын таван хорын ниваанисыг хольж ариусган эдлүүлж зооглосноор хамаг амьтныг ницваанисаас хагацуулж, Тэнсэлгүй үнэхээр туулсан бурханы хутагт хүргэх болтугай хэмээн ерөөл тавьжээ. Есөн муу эдийн хүч архинд бүрдсэнээр амьтнаа энэ мэт хорлох нь
|
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13737
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих