Дугариг сарыг нүцгэн биеэр хиртэж хонотол чамтай саатъя
Дууныхаа өнгийг амрагийн аязаар сүлэлдэн эгшиглэтэл шөнийг өнгөрөөе
Дурлалд чинь би нэрээ дэвшүүлэн утас чагнан чамайгаа хүлээе
Хэлнийхээ шүргэлтийг чихний чинь омгонд ээмэглэн хонуулъя
Хэнхдэгний чинь товчийг алганыхаа хонхорт гижигдэн хонуулъя
Хэний ч мэдэхгүй могой бүжгээр тэврэлдэн хоноё
Хэнд ч үлдээх зай завсаргүй үнсэж хоноё
Нуруу дамжин биеийг чинь илбэн сэрлийг чинь өдөөе
Нуух юмгүй хувцсаа тайчилцан нэгнээ таалъя
Нүцгэн эсээрээ диваажингийн үүдийг хамтдаа нээе
Нүгэл биш ээ, дурлалаас эхлэлтэй хайрын бүжиг
--------------------------------------------
Галзуу хүсэл
Охин насанд галзуу хүслийг мэдрэх ч биш дээ
Онгон бие бүрэг зан нь өвдөхөөс цаашгүй
Огт амсаагүй балын амтнаас сэжиглэхээс цаашгүй
Озож үнсэх оргилон тэмүүлэх нь хүслээс цаашгүй
Өтөл насанд галзуу хүслийг мөрөөдөөд ч яахав
Үдшийн болзоонд таяг тулан гүйлтэй нь биш
Өвдгөө чичрүүлэн хормой сөхөн бүжиглэлтэй нь биш
Үсээ тоолон шүдгүй амаар үнгэлтэй нь биш
Галзуу хүсэл энэ л насанд минь зохидог нууц
Гайхамшиг руу орчих мэдрэх мэдрүүлэхүйн хүслийн цэг
Ялдамхан дуугарч янаглан хөдлөх эвслийн туйл
Яахаас ч буцахгүй балын амтанд шунах нас...
A.Soyko
А.Алтансолонго
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих