Аливаа ард түмний эд өлгийн соёлын нэгэн дурсгал нь хувцасны соёл юм.
Түүнд тухайн иргэн зон, угсаатны өвөрмөц дүр төрх тод тусдаг билээ.
Монгол түмэн түүхийн урт удаан хугацаанд нүүдэлчдийн ахуйн өвөрмөц дүр
төрх соёлыг бүтээсэн бөгөөд түүнд хувцас голлох байр эзэлдэг.
Түүхийн сурвалж мэдээнээс үзвэл, монголчууд эртнээс нааш хувцасны хууль гаргаж, харьяат улсын дотор журамлан мэдүүлж, даган мөрдүүлсээр иржээ. Энэ нь ч аливаа ард түмнийг эзэлэн эрхшээж байгаагийн бэлэг тэмдэг байлаа. Монгол газар анхны төр байгуулсан Хүннүчүүд өөрийн хувцасны хуультай байсны дээр Киданчууд 928 онд Ляо улсыг байгуулаад мөн хувцасны дүрэм зохион хэрэгжүүлж байжээ. Монголын эзэнт гүрний үед Мөнх хаан 1252 онд, Хубилай 1275 онд тус тус хувцасны тухай хууль гаргаж, хувцасны хэв маягийг тогтоож байсан тухай тэмдэглэсэн байна. Харин монголчууд Манж чин улсад эзлэгдсний дараа
1759 онд Манжийн хааны хувцасны хуулиар нийт олноорооманж дээл хувцас өмсөх болсон юм. Энэ хууль одоо болтол мөрдөгдөж байгаа нь эмгэнэлтэй.

Зураг : Рашид Аддыны сударийн чуулган дахь монголчууд.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13744
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих