Монгол улсын иргэнд газар өмчлөх тухай хууль 2003 оноос хэрэгжиж эхэлсэн байна. 2003 оноос хойш Аймгийн Засаг даргын захирамжаар өнөөдрийг хүртэл 21941 иргэн газраа өмчлөн авчээ. 2008 онд Монгол улсын иргэн бүр нийслэл, аймаг, сумын төвд амьдарч байгаагаас үл хамааран 0,07 га газар өмчлөх эрхтэй гэж хуульчилсан байдаг. Энэ дагуу өнгөрөгч оны 12-р сарын 15-ны өдөр Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан юм. Уг төлөвлөгөөнд энэ онд Хэрлэн сумын хэмжээнд 832 иргэнд газар өмчлүүлэхээр тусгажээ. Хэрлэн сумын хэмжээнд газар нутгийн хэмжээ бага, газрын нөөц дуусаж байгаа хэмээн албаны хүн мэдээлсэн юм. Иймээс иргэн та 0,07 га газраа авч амжаагүй байгаа бол харъяа баг хороондоо хандаж мэдээлэл авах боломжтой юм.Монгол улсын иргэн бүрт ноогдох 0,07 га газраа өмчлөн авхад 3-н төрлийн өргөдөл гаргадаг байна. Иргэн та газар өмчлөн авахдаа дараах зүйлийг анхаарна уу
- 0-18 насны хүүхэд газар өмчилж авах боломжтой: хүүхдийн төрсний гэрчилгээ, асран хамгаалагчийн цахим үнэмлэхний хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт
- Шинэр газар эзэмшиж бйагаа иргэд: иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, шинээр газар эмэгшигчинн маягт бөглөх
- Өмнө нь гэр бүлээрээ хамт газар эзэмшиж байсан иргэд: Өрхийн газраасаа тусгаарлаж салгуулаад газар өмчлөх эрхээ авах ажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих