2016
оны 1 дүгээр сарын нэгний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд
тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, жижиг голууд ёроолдож хөлдсөн ба
мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-35 см нэмэгдсэн байна. Хараа,
Ерөө, Тэрэлж, Туул, Сэлэнгэ, Орхон, Хэрлэн, Халх, Ховд, Буянт зэрэг
голуудын мөсний зузаан өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас
10-30 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол
мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах
хандлагатай байгаа хэдий ч нуурын толио болон томоохон голын нийт уртын
дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал,
машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих,
зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг
онцгойлон анхааруулж байна.
Ус цаг уур орчны, судалгаа мэдээллийн хүрээлэн
Ус судлалын сектор
2016-01-01
24tsag.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13805
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих