
Иймээс ч энэ чиглэлээр дараах ажлууд хийгдэж байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр АН-ынхны дэмжлэгтэйгээр гуравдагч хүчний нэгдсэн эвслийг байгуулахаар ажиллаж буй бөгөөд үүнтэй холбоотойгоор хэдхэн сарын өмнөөс өөрөө тоохоо больсон байсан МҮАН-ынхнаасаа эхлээд БНН, МУНН, бие даагчид, МНН гээд бүхий л улс төрийн хүчинд хамтрахыг уриалан, намын дарга, лидерүүдтэй нь биечилсэн уулзалтуудыг зохион байгуулж буй гэнэ.
Харин МҮАН, ИЗНН-ын эвсэл гэгч нь МАН-ын чиглэл, зөвлөмжийн дагуу хийгдэж буй нэгдэл гэх бөгөөд Н.Энхбаярын байгуулах гэж буй нэгдсэн эвслийн хүчийг тараах, сарниулах зорилготой аж.
ХҮН-ий хувьд С.Ганбаатарыг намын даргаа болгон, аль намтай эвсэлгүй дангаараа УИХ-ын сонгуульд оролцохоор шийдэж буй юм байна. Тус намын жагсаалтын 1-т намын дарга С.Боргил, 2-т "Алтан Дорнод Монгол” компаний захирал Т.Ганболд нар багтахаар яригдаж буй гэнэ.
Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Г.Уянга нар Н.Энхбаяртай нэгдэлгүй шинэ гуравдагч хүчний бас нэг эвслийг байгуулж магадгүй аж.
Өөрөөр хэлбэл УИХ-ын 2016 оны сонгуульд АН, МАН, ХҮН, МАХН-ын удирдан буй болгосон эвсэл, МҮАН-ИЗНН-ын эвсэл, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Г.Уянга нарын байгуулсан эвсэл гэсэн зургаан том субьект оролцох магадлал өндөр байгаа юм байна.
П.Мандах
Эх сурвалж: Sonin.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13849
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих