2016 оны УИХ-ын сонгуульд улс төрчид ихэд улайрч байгаа нь харагдаж эхлэв. Эртнээс л сонгуулийн шоугаа эхлүүлж сонгогчидийн санаа бодлыг өөртөө эргүүлэхээр нүүрс, нэгж, хувцас, бетон сав тарааж буй. Хямрал нүүрлэсэн энэ цаг үед үнэгүй эд зүйлст хэн бүхэнд таалагдаж байгаа нь мэдээж. Хандив тусламж нэрээр нүүрс, хувцас, нэгж тарааж байгаа улстөрчид хямралыг далимдуулж иргэддээ арай дөхөм тусламж үзүүлж байгаа нь өөрсдийн кареьрийг өсгөхөд дэм болж байгаа байх. Тэгвэл саяхан Г.Уянга гишүүн дүүргийнхээ залууст "Exclusive” компанийн малгай тараав. Түүний энэхүү тусламж дүүргийнх нь иргэдэд тийм их таалагдаагүй бололтой. Аргагүй биз. Монголчууд бид эртнээс л ёс жудагаа дээдэлж ирсэн ард түмэн. Тиймдээ ч доошоо харсан сав, бэлэг сэлт өгөхийг цээрлэсээр ирсэн. Үүнд малгай зүй ёсоор багтдаг билээ. Гэвч үүнийг эрхэм гишүүн Г.Уянга мэддэгүй бололтой эсвэл мэдэхийг хүсээгүй юу. Ийнхүү сонгогчдийн итгэлийг олж дахин УИХ-д сонгогдох хүсэлтэй гишүүн маань Чингэлтэйн иргэдийг бухимдуулж бэлдсэн бэлэг нь гарлага, эд зүйлс тогтохгүй байхыг ерөөсөн нь буруудав.
Эх сурвалж: Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих