Би одоо ганц олдох амьдарлаа элий балай Улс төр, хаа хамаагүй хүний төлөө үрэн таран хийх гэж үү? Тэрний оронд байгаа байдалтайгаа зохицоод, үр хүүхэд хань ижил ээ жаргаахын төлөө амьдрах нь дээр гэж бодож байлаа /Саяхан хүртэл шүү/.
Тэгээд зүтгээд л байя. Энэ амьдрал болоод ч байгаа юм шиг. Өдөр бүр ФБ, Твиттер, ТВ гээр онцгүй мэдээлэл явна. Дасчихаж. Нэг мэдэхэд юм хийе гэж бодох болгондоо нуруугаа авхуулцан морь шиг Тэр юу гэж бодох бол, энэ юу гээд хэлчих бол, ингэж хийгээд алдчих вий дээ гээд л хашир, аймхай, өөрийгөө яаж ийгээд өмөөрдөг өчүүхэн бодолтой болчихож.
Тэгээд жаахан бодлоо л доо. Бид гадаадад очоод тэр орны хүмүүсийн ёс заншил, хууль дүрмийг ягштал баримтлаад л
амьдардаг хүмүүс. Бараг Монголдоо эргэж ирхээс дургуй хүрмээр.
Гэтэл яг үнэнээ хэлхэд биднийг мөхөөх хөгийн үзэл бүгдэд маань вирус шиг сууж, хүн бүрт удаан хугацаанд оршиж буйг анзаарахгүй явж. Хэн нэгэн таньдаг хүн нь ариун цагаан
хөдөлмөрөөрөө баян болход өөртөө анхаарал тавих бус зөвхөн түүнийг хэрхэн луйвар хийсэн бол гэхээс байж ядан бачуурцгааж, ямар нэгэн шалтгаанаар ядруу болоод ирхийн цагт яагаад ч юм баяртай болоод явчихдаг тийм балиар аминчхан үзэл ороогоод авсан байна.
Дургуй нэгнээ үхэж гэж сонсвол инээдээ барьж ядхаар тийм хүн чанаргүй нийгэм бий болчхож.
Хайрлаж дурлаж явсан бүсгүй нь өөр хүнтэй гэрлээд ядруухан явааг хараад бах нь ханадаг залуучууд маш олон болж. Хүн бүр хуруугаа ч хөдөлгөхгүй байж байгаад мөнгөтөй, цатгалан болж болно гэсэн үзэл сурталд хэт автчихаж. Эцэг эх үр хүүхдээ хайрлаж халамжилж ах захаа хүндэлхээ байчихаж.
Ийм болгох хэнд ашигтай гэж. Бид яагаад ийм дуулгавартай сүрэг хонь шиг туусан чиглэлд нь бэлчээд байдаг болчихов.
Эх орон газар шорооныхоо төлөө, эрх чөлөөний төлөө, өвөг дээдэс минь яах гэж амь бие ээ хайрлахгүй тэмцэж, бүлээн цусаа өгөцгөөв.
Тэд тэнэг байсан учраас гэж хэн ч хэлэхгүй байлгүй дээ. Бид залуусаа хойч үедээ эзэн шиг нь хандаж. Эх орондоо хүүхэд шиг нь хандаж, Ард түмэндээ ээж шигээ хандах тийм нинжин сэтгэлтэй ард түмэн шүү дээ. Бид өнөөдөр гуравхан сая хэрнээ асар их баялаг дээр сууж байж зовж амьдрах ард түмэн биш ээ. Зангарагатай амьдрах ард түмэн юм шүү дээ. Гэрэлтэй сайхан сэтгэл амар амьдрал үзэж, үлдээж чадахгүй юм бол үр хүүхдүүдээ, өөрийн удамдаа, эх орон газар шороондоо, мөхөхийг ёрөөсөнтэй агаар нэг бус уу?
Одоо л бид дуугарч, хүчээ нэгтгэхгүй бол хамраараа газар
шааж, хэзээ ч босхооргүй Өрөнд орж, хэн нэгний боол болон амьдрах цаг ирсэн юм шиг санагдаж байна. Оюун ухаанаа нэгтгэж, Эмх замбараагүй байдал, бослого тэмцлээс өөрөө, энх тайван арга замаар Эх орондоо эзэн нь байхын төлөө хүчээ нэгтгэцгээе.
Deedesten Bayaraa
https://www.facebook.com/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13861
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих