Tseren Enebish
Талийгчийг амиа хорлосон гэж цагдаагийн албан ёсны дүгнэлт гараагүй гэж уржигдар цагдаагийн газарын мэдэгдэлээс уншлаа. Амиа хорлосон байх магадлалтай гэдэг мэдэгдэлийг цагдаагийн албан бус мэдэгдэл гэж үзэхүү?үгүй тэгээд Дорлигжав, Гончигдорж хоёр яасан хурдан барьц алдан "сэтгэцийн асуудалтай" хэмээн мэдэгдэв? эсвэл энэ мэдэгдэл бас албан бус мэдэгдэл үү?
Бат инженэр гэх шударга дүртэй хүн жиргээнд сүртэй ухаантай бичих. Оюунгэрэл гишүүн жиргээч дүү Батыгаа Иргэний Нисэхийн даргаар тавиулах гэж наймаалцсан тухай ярилцлага уншсанаа би лав тод санаж байна. Хэлж буй үг үйлдэл нь үнэн шударга дүртэй харагдавч надад бол улс төрд санаархагч, шантаажчин, захын хэрүүлч хэлэмгий авгай мэт, эрийн оронцог шиг харагддаг. Ингээд хэлэхээр баахан жиргээчид намайг хариу шоолж, Элийрэгчтэй хавсарч доромжилж, Танхай эмээгээр зуруулж тэрнийг нь Бат Оргил мэтийн эмсээс дээрдэхгүй залуус алга ташин рэтвийт хийж баалах вий. Угаасаа далдаганасан юмнууд дандаа олуулаа даган баясаж байдаг.
Мөнхбаясгаланг мөнгөний сэтгүүлч гэж их бичнэ. Энэ нийгэмд мөнгөгүй ажил хийдэг хүнийг би мэдэхгүй, харин та нар мэддэг үү? Миний мэдэх бүх сэтгүүлч нийтлэлчид мөнгө авч ажил хийдэг. Зарим нь их үнэлгээтэй. Тархи угаах вакцинжуулах аян гээд л бөөн бөөн төлбөр мөнгө. Бидний тархи угаахад ямар их мөнгө зарцуулдгыг хэлээд өгөх хүн байна уу?Мөнхбаясгалан ёс зүйн хувьд эргэлзээтэй хүн санагддагч хийсэн ярилцлагууд нь Монгол Тулгатны 100 Эрхмийн ярилцлагаас хамаагүй дээр санагддаг. Анужингийн үзэгчдэд хэт таалагдах гээд эсгэсэн дүр, Лхагвасүрэн гуайн яруу найрагчийн уянгын халил хэт их нялуун санагддаг (энэ зөвхөн миний бодол тул хүндэтгэн үзэхийг хүсье). Гэхдээ энэ хоёр ч мөн л мөнгөөр нэвтрүүлэг хийж буй биз дээ?!
Эцэст Сүмбээ хүүгийн амь хэдэн тэрбумын үнэтэй амь вэ? Тост Тосон Бумбын 20 лицэнзийг цуцлуулахад хэдэн тэрбүм нөхөн төлбөр олгогдох вэ, боддоо хүмүүсээ?
Талийгаачийн гар утсандаа хийсэн бичлэгт амь алдах эцсийн мөчид хүртэл тайван итгэлтэй байсан нь олон хүнд эргэлзээ төрүүлж гэнэ. Бүүр нэг драм, эмгэнэл, хэтрүүлсэн жүжиглэл үзсээр бодит болон хийсвэр байдалыг ялгаж салгахаа байжээ Монголчууд.
Сэрцгээе сэхээрцгээе.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13862
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих