ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Германы "Билд" сонинд ярилцлага өглөө. Тэрээр тус сонинд өгсөн ярилцлагадаа Оросын өнөөгийн бодлого, байр суурь, Өрнөдийн зүгээс Оросын эсрэг тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ зэрэг олон сэдвийг хөндсөн байна.
Путин "Орос улс Крымыг Украинаас нэгтгэж авсны дараа тавьсан Өрнөдийн хориг арга хэмжээ цагаа олоогүй, буруу шийдвэр байсан. Энэ нь нэг талаараа Оросын эдийн засагт жаахан нөлөөлж байна. Хоригийн улмаас Оросын зарим компани гадаад зах зээлд гарах боломж хязгаарлагдмал болсон. Үүний зэрэгцээ газрын тосны ханш унасан нь Оросын эдийн засагт нөлөөлж байгаа. Гэхдээ газрын тос, байгалийн хийн ханш өсөх нь тодорхой. Энэ салбарын ашиг орлого өсөөд ирэхээр Орос улс дотоодын хөгжил ялангуяа, өндөр технологийн салбарт өндөр ач холбогдол өгнө" гэдгийг ярилцлагадаа цохон тэмдэглэжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих