Хүүхэд өдөрт 5-6 цаг сургууль дээрээ байдаг. Гэтэл тэнд ажиллаж байгаа сургуулийн эмчийн хүрэлцээ төдийлөн хангалттай биш. Тодруулбал сургуулийн нэг эмч 1000 хүүхдийг хариуцан ажилладаг. Дээр нь боловсролын байгууллага учир эмнэлгийн тоног төхөөрөмж байдаггүй зэрэг тулгамдсан олон асуудал байдгийг мэргэжлийнхэн хэлж байна. Жишээ нь, ХУД-ийн нэгдүгээр хороонд байрлах 52 дугаар сургууль 3000 гаруй сурагчтай. Тэдний 70 хувь нь бага ангид сурдаг. Ганцхан эмч хаанаа ч хүрдэггүй учир биеийн тамирын багш нартайгаа хамтран жин өндрийг нь улиралдаа нэг хэмждэг байна. Энэ бол ганцхан сургуулийн асуудал биш хот хөдөөгийн сургуулийн эмч нарт хүүхдийн биеийн хөгжлийн хоцрогдолыг эмчлэх физик эмчилгээ хийх багаж хэрэгсэл байдаггүй.
Эцэг эхчүүдийн хувьд улирал бүр хүүхдээ авч өрхийн эмнэлэг ороод биеийн хөгжлийг нь хянуулаад байдаггүй. Тиймээс сургууль цэцэрлэгийн эмч нар, өрхийн эмнэлгүүдтэйгээ хамтран ийм ажлыг зохион байгуулдаг. Чингэлтэй дүүргийн 31 дүгээр цэцэрлэг гэхэд хүүхдийг хоёр настайгаас нь эхлэн эрүүл мэндийн карт хөтлөөд, төгсөхөд нь өөрт нь өгч хэвшжээ.
Сургуулийн нэг эмч 28 үүрэг хүлээдэг, 1000 хүүхдийн дунд ганцаараа ажилладаг зэрэг шийдэл хайсан олон асуудал байна. Гэхдээ ирээдүйн эрүүл монгол иргэдийг бэлтгэхийн тулд сургуулийн эмчээс гадна сэтгэлзүйч зайлшгүй шаардлагатай байгааг албаныхан хэлж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагийн хүрд хөтөлбөрөөс үзээрэй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих