Өвөр монголын нөхөд эрх чөлөөнийхөө төлөө тэмцсээр. Тэмцэгч, Шилийн гол
аймгийн малчин Хуараа, зохиолч Хуучинхүү, Баяннуур аймгийн малчин
Дэжидмаа, түүний охин нарын "Голомт” хөдөлгөөний гишүүд монголчуудын
нутаг усыг булаан сүйтгэхийг эсэргүүцэж байна.
Тэд "Элгэн хайртай Өвөр Монгол минь шархлан эмзэглэж байна! Элэг нэгтэй
Монгол улс минь ирээдүйд битгий өнөөдрийн Өвөр Монгол шиг болооч!
Сэрцгээе ээ, монголчууд аа!”, "Монгол нутаг минь талхигдахыг эсэргүүцье!
Монгол үндэстнээ аварцгаая!” гэсэн бичиг барьсан байна. Тэд жагсаал
цуглаан, зарга заал, мэдээлэл түгээлт, уриалан дуудалт, аялан ухуулалт
гээд янз бүрийн арга хэлбэрээр малчдын эрх, бэлчээр нутгийн төлөө
тэмцсээр ирсэн билээ.
Хөлөнбуйр болон бусад аймагт түм түмэн мү газрыг малчдаас булаан
хагалбарлаж эвдэж байна. Ар Хорчинд 140 мү газрыг булаан хагалбарлажээ.
Шилийн голын Ар үзэмчинд хоньд уурхайн бузар ус руу орох нь энгийн
үзэгдэл. Хониныхоо араас яваад шавардсан малчинг татаж гаргахын оронд
уурхайн удирдах ажилтан хүнийг нь хоньтой нь булаад хаячих гэж байжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13925
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих