ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.
Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”–ыг тус тус үндэслэн Дашбалбар сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Дашбалбар сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэн нь БСШУ-ны Сайдын 2008 оны 236 тоот тушаалаар батлагдсан "БСШУ-ны салбарын төрийн өмчийн байгууллагын ерөнхий менежерийг сонгон шалгаруулахад тавих нийтлэг шаардлага” болон томилох эрх бүхий албан тушаалтны баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.
Нийтлэг шаардлага:
Боловсрол: Магистр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Боловсролын чиглэлээр
Мэргэшил: Боловсролын удирдлагын менежмент
Туршлага:
- Боловсролын байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан байх
- Багшлах ба боловсролын удирдлагаар хосолсон дадлага туршлагатай
- Боловсрол, удирдлагын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх
Ур чадвар:
- Стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх
- Мэдээлэл боловсруулж, асуудал шийдвэрлэх
- Судалгаа шинжилгээ хийх
- Компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглах
- Бусдыг манлайлж, багаар ажиллах
- Ёс зүйн, харилцааны соёлтой байх
Сонгон шалгаруулалтад орох иргэн дор дурдсан материалыг бүрдүүлж өөрийн биеэр бүртгүүлнэ.
- Төрийн албан хаагчийн анкет Маягт № 1
- Боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, эх хувийн хамт
- Ажил байдлын тодорхойлолт
- 4х6-ийн зураг 2 %
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
- Зарласан албан тушаалд хамаарах байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төслийг боловсруулан дугтуйнд битүүмжлэн өгөх
- Шалгалтын хураамж 10 000 төгрөг
Жич: Тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй болон холбогдох материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.
Бүртгэл: 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 9.00-17.00 цагт Боловсрол, соёлын газарт явагдана.
Сонгон шалгаруулалт: 1 дүгээр сарын 29-ний өдөр БСГ-т болно. Цагийг бүртгэлийн явцад зарлана.
ДОРНОД АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР
Лавлах утас: 70583674, 89578688
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих