Ethical Traveler байгууллага жил бүр хөгжиж байгаа улс орнуудын талаар судалгаа хийсний үндсэн дээр ёс зүйтэй аялал жуулчлалын гол арван чиглэлийг зарладаг. Тэгвэл тус байгууллага өчигдөр 2016 оны гол арван чиглэлийг зарлажээ.
Өөрөөр хэлбэл аялагчид чиглэлээ сонгохдоо зөвхөн өөрийн эрх ашгийг нэгд тавихгүйгээр байгаль орчин, нийгмийн халамж, хүний эрхийг дээдлэн хөгжүүлж байгаа улсуудыг зориуд сонгон аялж, ингэснээрээ тухайн улсдаа хөрөнгө оруулалт хийдэг аялал жуулчлалыг ёс зүйтэй аялал жуулчлал (ethical travel) гэдэг байна.
Энэ жилийн гол арван чиглэлд Монгол Улс багтжээ. Шалгарсан арван орныг жагсаавал:
- Кабо Верд
- Доминика
- Гренада
- Микронези
- Монгол
- Панама
- Самоа
- Тонга
- Тувалу
- Уругвай
Шалгарсан улсууд нь голдуу Карибын тэнгисийн сав, Номхон далайн арлын орнууд байна.
Эх сурвалж: EuroNews.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих