Ардчилсан намын удирдлагууд Үндэсний зөвлөлдөх хороог энэ сарын 20-ны дотор багтаан хуралдуулахаар болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ удаагийн хуралдаанаар ИЗНН болоод МҮАН-тай нэгдэх эсэх, 2016 оны сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа гэнэ. Мөн намын дотоод журамд дүрмийн өөрчлөлт оруулахаар зэхсэн байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас тодруулахад "Ойрын үед ҮЗХ-г хуралдуулна гэсэн. Сонгуулийн хууль гарлаа, намын ажил болоод хөдөө орон нутаг дахь ажлын явц ямар байна гэдгийг ярилцана. Ер нь намын гол байгууллага болох ҮЗХ хуралдаж хүлээгдэж байгаа гол асуудлуудаар хуралдах цаг нь болсон” гэлээ.
Д.ЖАРГАЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих