"Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг бэлтгэн гаргадаг "Херо энтертаймэнт”-ийнхан хадгалагдаж байсан хар дүрсээ хулгайд алдсан нь шуугиан тариад байгаа билээ. Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын оролцсон нэвтрүүлгийн архивын бичлэг алдагдсан байгаа бөгөөд эл асуудлын талаар найруулагч Б.Баатар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн.
Тэрбээр "Зохион байгуулалтай бүлэг хулгайчдын хийсэн үйлдэл. Тиймээс цагдаагийн байгууллагад шалгуулна” гэж ярьсан. Тэгвэл ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Эрүүгийн цагдаагийн газарт Б.Баатар гомдлоо гаргаж өгсөн байгаа, тэндээс уг асуудлыг шалгаж эхэлсэн" гэлээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих