Ингээд өнөөдрийн байдлаар Хүчит шонхор худалдааны төвд махны бөөний үнэ ямар байгааг сонирхуулъя. Хонины мах 3600-3800, үхрийн мах 4600-4800 төгрөгийн үнэтэй байна.
Ууц, өвчүүний тухайд, 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс худалдаанд гарч эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 100 мянгаас 300 мянган төгрөгийн үнэтэй байна. Хурганы ууц 60-80 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа боловч тун ховор байгаа бололтой. Харин үхрийн өвчүү дангаараа 5500-7000 төгрөг бол өрөөлөөр худалдаж авах бол нэг кг нь 4500 төгрөгийн ханштай байна.
Ямартай ч ууц, өвчүүний дээд үнэ өмнөх жилийнхээс 100 гаруй мянган төгрөгөөр хямд байгааг худалдаачид болон иргэдийн зүгээс хэлж байлаа. "Өнгөрсөн жил хонины ууц 150 мянгаас 500 мянга хүртэл дуугарч байсан, гэхдээ 500 орчим мянгаар худалдан авалт хийсэн хүн тун ховор байсан юм. Одоогоор би өдөртөө дунджаар 10-аад ууц зарж байна даа.” гэж Дундговь аймгаас ирж ууц зарж байгаа иргэн Ж.Даваадорж бидэнд ярьлаа.
Дашрамд бас нэгэн мэдээллийг хүргэхэд, сүүний үйлдвэр болон дэлгүүрүүдэд сүүг 1000-1300 төгрөгөөр нийлүүлж байгаа бол иргэдийн гар дээр 1500-1800 төгрөгөөр худалдаалагдаж байна хэмээн Шувуун фабрик дахь фермер бидэнд мэдээлсэн юм.
Ийнхүү шинэ жилээс цагаан сар руу гэсэн жимээр монголын ард түмэн өвдөг сөхирчихгүйхэн шиг онд тавтай орох гэж хичээж л явна.
Ю.Халиун
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих